Дөрвөн бөхийн хэн нь шинжилгээний хариуг эсэргүүцэв?

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Дөрвөн бөхийн хэн нь шинжилгээний хариуг эсэргүүцэв?

Дөрвөн бөхийн хэн нь шинжилгээний хариуг эсэргүүцэв?

Шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн гэх дөрвөн бөхийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөх хугацаа өчигдөр /2021.11.08/ албан ёсоор дуусч, гурван бөх А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрч, нэг нь эсэргүүцэж, Б сорьцоо дахин шинжлүүлэхээр болов. Ер нь түүхэндээ А сорьцын хариу Б-тэйгээ зөрж байсан удаагүй.

Б сорьцын хариу А сорьцын хариутай зөрвөл лабораторийн алдаа гэж үзэж,  үр дүнгийн үйл ажиллагааг зогсоох журамтай.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрсэн аж.

Тэгвэл шинжилгээний хариугаа эсэргүүцсэн нэг бөх нь Э.Оюунболд арсланг гэж сонирхогчид болон бөхийн хүрээнийхэн хардаж байна. Дүрмийн дагуу Э.Оюунболд допингийн шинжилгээ өгөх ёсгүй байсан ч Ц.Содномдорж арслангийн хүсэлтээр хоёр бөх хоёулаа шинжилгээ өгсөн билээ. Тухайн үед Э.Оюунболдыг барилдах ёсгүй гэж эсэргүүцсэн Ц.Содномдоржийг тэрбээр амлан авч, хаясан юм. Ингээд Э.Оюунболдоос допинг илэрснээр түүний бөхийн карьерт цэг тавигдах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, хоёр удаагийн допингийн дуулианд нэр холбогдсон Э.Оюунболд монгол бөхийн түүхэнд хар толбо үлдээж байна.

Бөхийн холбоо ч допингийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа зарлаж, допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах дүрмийн өөрчлөлт оруулсан.

Тэгэхээр өмнө нь допингтой нэр холбогдож, цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулсан Э.Оюунболд арслан найм болон түүнээс дээш жилээр эрхээ хасуулах эрсдэл үүссэн гэсэн үг. Өдгөө 28 настай тэрбээр дахин найман жилээр барилдах эрхээ хасуулбал төрийн наадамд дахин түрүүлэх хүсэл нь үгүй болно. Тэгэхээр түүний эцсийн найдвар нь Б сорьц. Арслангийн хувьд Өмнөд Солонгосын лаборатори алдаа гаргасан байгаасай гэж хүсэх л үлдлээ.

Бусад гурван бөхийн тухайд ч Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хэдийгээр улсын цол олгох төрийн наадам биш ч чансаа өндөр бөхчүүд оролцсон, олон таамаг эвдсэн үзүүштэй барилдаан болсон. Цол олгох эсэх нь тодорхойгүй байсан учир 1980-аад оны залуучуудын хувьд мэдээж улсын цолд хүрэх нууцхан хүсэл байсан нь лавтай.

Ховд аймгийн Буянт сумын харъяат аймгийн арслан Н.Батсайхан

  • Нэгийн даваанд аймгийн харцага Г.Эрдэнэбаярыг
  • Хоёрын даваанд аймгийн арслан Т.Чулуунгэрэлийг
  • Гурвын даваанд улсын начин Л.Гантулгыг
  • Дөрвийн даваанд улсын харцага Н.Золбоог
  • Тавын даваанд улсын харцага Д.Анарыг
  • Зургаагийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатарыг тус тус давж, долоогийн даваанд улсын начин Ч.Батчулуунд өвдөг шороодсон.

Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат аймгийн арслан Б.Хадбаатар

  • Нэгийн даваанд аймгийн харцага Ж.Бадралыг
  • Хоёрын даваанд аймгийн арслан П.Өсөхбаатарыг
  • Гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайханыг
  • Дөрвийн даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг
  • Тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг тус тус давж, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийд дийлдсэн.

Ховд аймгийн Үенч сумын харъяат аймгийн заан Б.Уртнасан

  • Нэгийн даваанд аймгийн арслан Д.Бямбацогтыг
  • Хоёрын даваанд улсын начин Ц.Чимэддоржийг
  • Гурвын даваанд улсын харцага Б.Одгэрэлийг
  • Дөрвийн даваанд улсын гарьд Б.Гончигдамыг
  • Тавын даваанд улсын харцага Д.Бат-Эрдэнийг
  • Зургаагийн даваанд улсын начин Б.Чимэдванданг тус тус давж, долоогийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийд тахим буулгасан.

Бөхчүүд Б сорьцоо шинжлүүлсний дараа допингтой бөхчүүдийн нэрсийг зарлах журамтай ч одоо бараг хүн бүр мэдчихлээ. Гэхдээ л нэг бөхийн Б сорьцын хариу ирсний дараа Монголын үндэсний бөхийн холбоо энэ жилийн допингтой нэр холбогдсон бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж