“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох асуудал сүүлийн хэдэн сар яригдаж байгаа ч ОХУ-ын талтай тохиролцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрч буй. Ялангуяа Монгол Улсын талаас хэд хэдэн хүнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар томилуулах санал хүргүүлэсэн боловч ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй, өөр хүн санал болгохыг шаардсан. Түүгээр ч зогсохгүй Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ОХУ-д ажиллаад ч даргынхаа томилгоог хийж чадаагүй ирсэн юм.
ЯПОНООС ЗЭЭЛСЭН МӨНГӨНИЙ ХҮҮ, АЛДАНГИАС БОЛЖ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ТОХИРОЛЦСОН
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн долоо хоногт УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэх тогтоолын төсөл өргөн барив. Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.
“МОН-П1”, “МОН-П2” зээлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг УИХ баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 131 тэрбум төгрөг байна. Энэ өдрөөс хойших хугацаанд хүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрчээ.
“Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг, 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажиллажээ. Энэхүү санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэн, тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд ингэхдээ яаралтай горимоор хэлэлцэх юм.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ:
- 32.2.Тухайн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, зохицуулалтаас шалтгаалж дамжуулан зээлдүүлсэн зээл төлөгдөхгүй байх эрсдэл үүссэн тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ тухай мэдэгдлийг нотлох баримт, тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал, дүгнэлт гаргуулахаар нэн даруй хүргүүлнэ.
- 32.3.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт уламжлан Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлнэ.
Чухам яагаад энэ зээлийн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх болсон нь анхаарал татна. Тэгвэл улс төрийн хүрээнд “ОХУ-ын талтай Монгол Улсын талаас энэхүү зээлийн хүү, алдангид ногдох мөнгөн төлбөрийг төлөхгүй байх санал" тавьсныг Засгийн газар хүлээн авсан гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй энэхүү тогтоолыг баталбал, УБТЗ-ын даргаар та бүхний хүссэн хүнийг томилно гэх утга бүхий “тохиролцоо” хийгдсэн гэх яриа ч гарах болжээ. Тиймээс Засгийн газар тооцоо, судалгаагаа оруулж ирж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болжээ.
ОХУ-ЫН ТАЛ Х.ХЭРЛЭНГ "ЗӨВШӨӨРЧЭЭ"
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар томилж магадгүй гэсэн таамаг улс төрийн хүрээнийхэнд байсан. Гэвч энэ тохироо өөрчлөгдөж, Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохоор болжээ. Түүнийг ОХУ-ын тал ч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Япон улсын зээлийн дээрх хэлэлцээртэй холбоотой асуудлыг УИХ-аар шийдвэл Х.Хэрлэн хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн гэх албан бус мэдээлэл байна.
Удтал тохиролцож чадахгүй, санал болгосон хүмүүсийг нь “голж” байсан томилгоо удахгүй шийдэгдэх нь. Х.Хэрлэнг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ойрын” хүн, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн найз гэдэг. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой хүн гэж түүнийг зүтгүүлж буй. Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон бөгөөд түүнээс хойш Засгийн газар солигдсон ч албан тушаалдаа үлдсэн нэгэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж буй. Харин түүний айлчлалаас өмнө төмөр зам, УБТЗ-ын даргын асуудлыг “цэгцлэх” үүрэг нь Засгийн газарт өгөгджээ.
Ш.ЧИМЭГ
Бат 2021-11-09 64.119.20.138
Монголын төмөр зам захмрлаар ажиллаж бсн, төмөр замд мэргэжлийнээсээ илүү менежмент илүү хэрэгтэй. б
Зочин 2021-11-09 202.179.15.130
Зөв томилгоо байна Хэрлэн орос хэлтэй
Зочин 2021-11-09 185.129.61.5
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Төмөр замчин 2021-11-09 202.179.21.205
16000 салаавч
Zochin 2021-11-09 64.119.21.194
Гаднаас Хэрлэн очиж байгаа нь маш зөв. Төмөр замын бугшсан улиг болсон удмрдлагын арга барилыг өөрчлөх цаг болсон. Талийгаачын үед томилогдсон гарууп сандралдаж байгаа юм.
Zochin 2021-11-09 103.26.194.82
Balai yum ch bolhiimaa ene hudlaa gar arai ch de mongol uls min hairan ch uls min.. butehgui ee
х** ухна уу 2021-11-09 192.82.70.191
Мэргэжлийн хүн тавиач ээ завхарсан юм бэ
Зочин 2021-11-09 172.58.142.223
Medee bish holion bantan bna
иргэн 2021-11-09 202.21.102.226
Төмөр замд бугшсан авлига, хулгайг цэгцлээрэй. Төмөр замаас хулгай хийж амтшсан мафиуд ажилчдыг турхирах, ажил хаяхыг уриалах зэрэг муу бүхнийг хийнэ. Энэ бүх саадыг давж гараад Монголын төмөр замыг өөд нь татах ёстой шүү.
Иргэн 2021-11-09 66.181.161.58
Хук зивдаа болиоорой
Зочин 2021-11-09 202.126.92.99
х
Хэрлэнг томилоход болно оо. Тэр Бадамсүрэн өвгөнийг хурдан буулгаачээ.
irged 2021-11-09 163.172.143.83
Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ дуудаж, АБЭЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болсон. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын байран дээр ч ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…
Зочин 2021-11-09 172.58.142.223
6 jileer neg udaa songochihson shuu dee bandan tas
Зочин 2021-11-09 202.131.235.210
төмөр замчдыг жагсана гэж турхиру байгаа хүмүүс нь жинхэнэ төмөр замчид биш ээ Харин өнгөрөөчийн үед шингэсэн баагийнууд гэсэн шүү
dorj suren 2021-11-09 64.119.20.192
NOED MEDDEG BOLOHOOS NOHOD MEDDEG TOMILGOO BISHEE ORKUUDAA???????
Ингэж бичиж байгаа чи өөрөө үхвэл таарна 2021-11-09 103.212.116.121
Ийм Монгол хүн байснаас үхсэн дээр. Орчлонг цэвэрлээч чи муу хүн сүгээ
Зөв л сонголт 2021-11-09 103.212.116.121
Хэрлэн Орос эхнэртэй учраас Оросууд зөвшөөрсөн бололтой.
zochin 2021-11-09 43.228.129.150
Хэрлэн АМГТГ-аас явж байгаа нь сайн хэрэг. Ашгүй ашгүй
зочин 2021-11-09 203.217.139.240
Хэл усч байхгүй ийм амьтныг УБТЗ-ийн дарга болгоход сэтгэл нь өвддөггүй юм байхдаа Ерөнхийлөгч өө. Багийн найзаа 1-т тавих уу? Улс эх орноо 1-р т тавих уу гэдэг таны сонголт.
Х.Баттулга Москвад ТЗ-ын төлөөлөгчөөр мэргэжлийн биш өөрийн хуульч Пүрэвбаатарыг ажиллуулж Нөгөө хуульч нь наад захын юм мэдэхгүй мангартаж, Оросуудын доог тохуу болж байсныг би санаж байна.
Ийм ажлаа мэдэхгүй БИ ЧАДНУУДыг дарга болгоод байвал улс уруудна даа.
Төмөр замчин 2021-11-09 202.126.89.57
Болиороорой сдануудаа.
Бид босно шүү
Ажил хаяцгаая 2021-11-09 202.131.228.82
Төмөр Замчид даа! Ингэж ч намын тоглоом болохгүй шүү. Ажил хаях зохион байгуулалтанд орцгооё!!!
Зочин 2021-11-09 103.80.210.183
муу ажиллаж их мөнгө идлээ гээд шагнаад байдаг юм уу? төрийн албандаа муу ажиллаад байгаа бол цааз өгөөд явчих л даа. халаас суйлж шоронд орсон хамаагүйдээр дарга хийчих хүмүүс шороногоор л дүүрэл байна
Зочин 2021-11-09 202.126.89.172
УБТЗ ажилчид АЖИЛ ХАЯХ ТУХАЙ яриа хэдийн хийгээд эхэлсэн байна
Irgen 2021-11-09 66.181.176.41
Mundag zaluu shv ajild ni amjilt hvsie
Зочин 2021-11-09 202.126.89.57
Хуцаарай
Мэлс 2021-11-09 66.181.161.61
МАН аа сонгоод байвал намын томилгоо, нам дагасан далдаганууд улс орныг сүйрүүлнэ
Зочин 2021-11-09 59.153.115.237
Төрийн албыг буг болсон гаруудаас салгая гээд УИХ дээр нь ам уралдан шүүмжлээд, яриад л байдаг. Гэтэл энэ мэт төрөөс төрсөн тэрбэмтан салбар, салбар хэсээд л явж байна даа. МАНАН-ынхны үнэн төрх энэ. пиздьюкүүд юм аа.
Зочин 2021-11-09 103.212.119.191
Газрын тосны газар ажлаа муу хийж Дачин Тамсаг Дорнодод салаа замыг мянгаар нь гаргаж БО хоёрийг будаа болгож байхад дахиад нэг юугаа ч мэдэхгүй нөхөр самрах нь дээ… Орос хэл заавал байх ёстой… Бүр чөлөөтэй.. Как Жигээ..
Зочин 2021-11-09 64.119.25.209
ТӨМӨР ЗАМЧИД АЖИЛ ХАЯЖ ДЭЭ
хэнтиин мангарууд монголыг үнс болгов бөхчүүд хар тамхины мансууралтай 2021-11-09 139.5.217.109
ажил хаях нь зөв ХҮРЭЛСҮХЭД эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй энэ тэнэгииг дэмжсэн 823000 МАНГАР эх орноо худалдагч сонгогчид төмөр замд ажиллана биз оросууд энэ хулгайчииг дэмжихгүй монгол дахин шившиг болно
ЗОЧИН 2021-11-09 103.111.68.3
Мөнгөтэй хүн л дээшээ явдаг болсон цаг юмаа. Энэ хүн урьд нь ажиллаж байсан албандаа үнэхээр шударга сайн ажиллаж байсан бол бас яахав гэхсэн.
Зочин 2021-11-09 192.82.77.239
За даа ийм л юм болоод бна даа арай хэтэрхий юм болоод бна шуу дээ арай болохгуй биз дээ нутаг ус танил найз ноходоор нь тавьдаг болж дээ болохгуй шуу
zochin 2021-11-09 202.131.251.130
Uvsuudiin Tsedenbal Batmonhoos ehleed manai ulsad bii bolgoson jalga dovnii uzel busad aimguudad haldaj dee. odoo uilaad yahav dee.
Zochin 2021-11-09 147.161.192.109
Мэргэжлийн хүн бол болж л байна.
Зочин 2021-11-09 124.158.64.188
Tumur zamd shine darga shine menejment oruulakh kheregtei. Kherleng ochij bgaad demjij bna.
Зочин 2021-11-09 202.131.238.114
Eee hoorhii . Ih l sagaj ih l deerelhej bn daa MAN !!!!