3 бөх допингийн хариугаа хүлээн зөвшөөрч, нэг нь эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

3 бөх допингийн хариугаа хүлээн зөвшөөрч, нэг нь эсэргүүцэв

3 бөх допингийн хариугаа хүлээн зөвшөөрч, нэг нь эсэргүүцэв

Допингийн төрлийн бодис шинжилгээнээс нь илэрсэн гэх дөрвөн бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгчээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр/2021.11.08/ гаргасан мэдэгдэлд:

"Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Монголын үндэсний бөхийн холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "Б" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. Өнөөдөр 10 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд нэг бөх "Б" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээллийг хүргэнэ" гэв.

Хэдийгээр бөхчүүд Б сорьцоо шинжлүүлсний дараа допингтой бөхчүүдийн нэрсийг зарлах журамтай ч эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж