Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийх үү?

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийх үү?

Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийх үү?

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр (2021.11.08) хүргүүлсэн. Тэрбээр "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийг журамлах цаг ирсэн байна. Ингэснээр иргэд жагсаал цуглаан хийх хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад  жагсаал цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг. Иргэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо  илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой" гэдгийг онцолсон.

Тэгвэл "No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс өнөөдөр  Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлжээ.  АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийж, Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тавихаар санаачилсан байна. Энэ дагуу тэрбээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хамгийн эхний гарын үсгийг Д.Ганбат өөрөө зурсан байна.

Дашрамд дурдахад,"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас эхлэн 30 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан. Тэрбээр  энэхүү шийдвэрийг эсэргүүцэн хорих ангид өлсгөлөн зарласан  20 гаруй хоногт  бөөрний дутагдалд орж 12 гаруй кг жин хассан юм. Улмаар түүнийг аравдугаар сарын 26-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан. Ингэхдээ Э.Одбаярыг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах  хүртэл  өөрийн амьдарч буй гэр орон болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн байгууллагад очих, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон. 

Харин Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан, дуудсан хугацаанд ирж мэдүүлэг өгөөгүй гэх шалтгаанаар аравдугаар сарын 7-ны өдөр баривчилж байв. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр суллалсан юм.  Шүүхээс түүний хэргийг прокурорт  буцаан шийдвэрлэсэн. Түүнд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1. 3-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж