Ньюс хөтөч: Анх удаа 21 дара эхийг нэг дор үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.09-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Анх удаа 21 дара эхийг нэг дор үзүүлнэ

Ньюс хөтөч: Анх удаа 21 дара эхийг нэг дор үзүүлнэ

Ньюс агентлаг 2021.11.09-ний Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09:00 ЦАГТ

-“Соёлын өв ба бүтээлч үйлдвэрлэл: Баялгийн зохистой удирдлага” хэлэлцүүлэг Соёлын өвийн үндэсний төвийн 2 дугаар давхарт болно.

-Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд "Ойн салбарын үндэсний чуулган"-ы "Ойжуулалт, нөхөн сэргээлт" салбар хуралдаан болно.

10:00 ЦАГТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллана.

11.00 ЦАГТ

-Дүрслэх урлагийн музейд (Г.Занабазарын музей) 21 дара эхийн чуулганы нээлт болно. Анх удаа 21 дара эхийг нэг дор үзүүлнэ. Утас: 90090797

-Үндэсний номын санд "Эдийн засгийн толь бичиг" номын нээлт болно.

11.30 ЦАГТ

"Монгол ньюс" мэдээллийн төвд "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас шүүгч, прокурор, мөрдөгч нарыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдээлнэ.

14.00 ЦАГТ

Зайсангийн автобусны буудлын эцсийн зогсоолын зүүн талд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99191388

15.00 ЦАГТ

"Дэл уулын чулуун судар" үзэсгэлэнгийн нээлт болно.

ТӨРИЙН ОРДОНД:

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 ЦАГТ

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд

11.30 ЦАГТ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд

14.00 ЦАГТ

-Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд

 -Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд

 ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00 ЦАГТ 

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан: Хэлэлцэх асуудал:

    • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ)
    • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг) “Их Эзэн Чингис хаан” танхимд

 10.00 ЦАГТ

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00 ЦАГТ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ)
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж