Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд жуух бичгээ өргөн барив | News.MN

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд жуух бичгээ өргөн барив

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд жуух бичгээ өргөн барив

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейз 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Холбоо Монгол Улсыг ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалах чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа онцлов.

Мөн Европын Холбоо болон түүний гишүүн орнууд КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлснээр хөгжиж буй орнууд Ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулахад үлэмж хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Элчин сайд Аксель Никейз Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлдэг хөгжлийн тусламжийн “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэх, энэ хүрээнд тогтвортой ногоон хөгжил, эдийн засгийн хөгжлийн чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 106.186.208.29

Yamar shiiitgeleer Mongold suujaa azgui huvitai hun be de. Amidrah orchin, niigmiin eruul mend asar dooguur uls shuudee. Dandaa Manyaak bodoltoi humuuseer duuren.

Avatar

Зочин 2021-11-08 185.31.175.252

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж