Холливуудын нэрт
жүжигчин Angelina Jolie
дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж байдаг “секс
блэг тэмдэг” Marilyn Monroe-гийн дүрийг бүтээхээр болсон байна.
Andrew O"Hagan-ы зохиолоор бүтэх уг кинонд George Clooney
мөн тоглох ба тэрбээр Marilyn Monroe-гийн дотны анд Frank Sinatra-гийн дүрийг
бүтээх юм байна.
Marilyn Monroe-гийн дүрд тоглуулахаар Scarlett Johansson болон
Christina Hendricks нарыг нэр дэвшүүлээд байсан ч ийнхүү Angelina Jolie-г тоглуулахаар сонгосон байна.
O"Hagan-ы зохиол
нь дуучин бүсгүйн амьдралын сүүлчийн хоёр жилийн тухай өгүүлэх ба кино
зураг авалт удахгүй эхлэнэ.
Н.Наран