Автомашиныг ачихаас өмнө олон нийтийн байцаагч торгоно | News.MN

Автомашиныг ачихаас өмнө олон нийтийн байцаагч торгоно

Автомашиныг ачихаас өмнө олон нийтийн байцаагч торгоно

Автомашиныг ачихаас өмнө олон нийтийн байцаагч торгоно

Авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд машинаа тавиад яаруу сандруу ажлаа амжуулна. Энэ бол жолоочдын нийтлэг төрх юм. Замын түгжрэлийн бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 13 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/  Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр /2021.11.08/  хуралдаад   төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих зэрэг дүгнэлт гаргажээ.

Энэ талаар  НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт  “Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” гэлээ. 

Дашрамд дурдахад, ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг нийслэлд өгөхөөр болсон билээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2021-11-08 192.82.64.147

дордсон зохицуулалт болжээ

Avatar

Гарц 2021-11-08 103.212.117.189

Хэрүүл биш гарц байна. Europe стандарт машины цонхонд торгууль хуудас наах. Ингэснээр 5 минутад 1 машинтай зууралдах биш 50-100 машины цонхонд торгууль хуудас наах боломжтой.

Avatar

Зочин 2021-11-08 103.80.210.183

тэгвэл 24 цагаар ч хуудас наагаад барахгүй их ажилтай байх юм байна л даа.

Avatar

Зочин 2021-11-08 64.119.27.244

ghde neg heseg naalt naadag bsn bizdee tsagdaa nar naadag gsnee oorsdoo naagaad achaad awaad yawchdag iim l bsn

Avatar

Зочин 2021-11-08 103.80.210.183

батүүлийн хар балаг ингэж олон жил олон хүний аминд хүртэл өргжнө гэж арай л шударга бус байна даа.

Avatar

Зочин 2021-11-08 103.80.210.183

энэ хүүрнүүд бүүр амташлаа шүү. алуулна даа та нар бөөнөөрөө .

Avatar

Зочин 2021-11-08 66.181.161.86

Утсаа авдаггүй мал Приусуудын жолооч нарыг торгох хэрэгтэй. Ер нь Приус машинуудын татварыг 5 дахин нэмэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-08 66.181.190.121

Чи овоо үнэтэй машин унадаг юм байна. Машин бол хэрэглээ. Тэгвэл чи гэр хороололд амьдардаг хүмүүсийг гэрт амьдардаг хүмүүсийг илүү татвар төл гэж хэлэх гээ юу?

Avatar

Зочин 2021-11-08 103.80.210.183

үнэтэй машин унасан ч гэсэн бөөн өрний тулам ядуугийн ядуу гуйланч нар олон байгаа шүү дээ. тэдний нэг нь байна даа.

Avatar

news 2021-11-08 197.210.77.125

Бөөрөө мөнгөөр ​​зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-08 59.153.114.186

торгууль + ачилт болж улам л дарамт шаахнээ

Avatar

Зочин 2021-11-08 103.80.210.183

зогсоол байхгүй юм чинь та нар хутгалуулаад л байхаас өөр арга алга.

Avatar

Зочин 2021-11-08 217.79.178.53

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-08 66.181.178.233

Энэ журмын өөрчлөлт зүйтэй. Ачилтын машинууд хотын дуу чимээг нэмэгдүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдуулж байна, нэг машин ачихын төлөө тэр гудамж, байшингийн олон иргэдийг бухимдуулж бүдүүлэг байдал үүсгэж байна. Машинаа орхиод байшинд орсон хүн сонсоно гэж юу байхав, дуудсан дүр үзүүлж байна. Үүнийг болих нь зүйтэй. Үнэхээр дуудья гэвэл утсаар дуудах нь зөв. Машинаа буруу газар байрлуулсан бол торгох нь зөв. Үнэхээр хөдөлгөөнд саад болсон бол ачих нь зөв.

Avatar

zochin 2021-11-08 66.181.161.29

ачуулах болсон биш дээр бүр торгуулдаг байн ш дээв. олон хуцаад байна уу тэгвэл дээр торгоод өгий тэгээд та нар давраал байгаарай гэж байна даа

Avatar

Zochin 2021-11-08 64.119.19.39

Юу хуцаад байгаа ацнууд бэ. Зогсоолоо шийдчээд торгоорой новшнуудаа

Avatar

Зочин 2021-11-08 192.82.74.94

Төлбөртэй зогсоолд мөнгө төлөхгүй мөртлөө 5минут алхаж чадахгүй том гүзээтэй новшнуудыг машиныг дахин дахин ач

Avatar

Зочин 2021-11-08 202.126.89.157

Энэ ачилтын компаниудад асуудал байна:
Яг төвийн хэсэгт зам тагласан явган хүний зам дээр зогссон гайгүй гэсэн үнэтэй машинуудыг ачдаггүй.
Гэтэл яг эмнэлэгийн яаралтай тусламж, эргэлт дээр ядарсан сандарсан эм дөхүүлээд гарах гэж байгаа ядарсан хэдэн хүмүүсийн машиныг ачдаг ийм хогийн юм байж болохгүй биз дээ! Ядаж хүнрүү нь залгахгүй шууд ачдаг хүнлэг бус үйлдэл хийдэг. Энэ компаниуд нь тэгээд улсад төлдөг татвар нь хэд байна?

Avatar

Зочин 2021-11-08 59.153.114.186

чиний ямар ажилтай явааг хэн ч мэдэхгүйшт Бүгд л нэг шалтаг шалтгаанаар гэрээсэ гараад явж байгаа байлгүйдээ

Avatar

дорж 2021-11-08 202.131.253.54

Харин хаанаас голдуу ачиж байгааг тодорхойлоод тэнд нь зогсоолын асуудлыг журамлах хэрэгтэй байна. Тухайлбал 1-р эмнэлгийн үүдэнд байнга машин ачигддаг. Гэтэл хашаан дотор нь өчнөөн зай байсаар байтал хашаа нь хаалттай. Тэнд нь төлбөрийн авто өргөгч хаалга байрлуулаад л цэгцтэй байрлуул л даа. Орлого нь эмнэлэгтээ орно биз. Хорооллын зам дагуу байна. Зогсоол байвч битүү машинтай .Тэднийг төлбөртэй болгоход л зогсоол сулраад л ирнэ

Avatar

зочин. 2021-11-08 202.9.47.17

тухайн хугацаа гэдэг нь ямар хугацаа байх бол, Торгууль бичиж эхэлснээс хойш тийм гэх үү. ойлгомж муутай л байна даа.Торгуулаад ачуулах ,ачуулахгүй торгуулахгүй байж ч болохоор

Avatar

Зочин 2021-11-08 124.213.121.29

achiltiig niislel iuruu hiigeed ter mongiig niisleliin tusuv t tuvluruuleevhee..zaawalchgyi ysagdaagiin heden huramdaa nariin companiig tejeeh estoo muu..yadahdaa mongoo niisleldee ugch bayal daa

Avatar

Зочин 2021-11-08 202.179.24.27

тавих ёсгүя газар тавьсныг нь цагдаа баталгаажуулж торгууль онооход болно доо

Avatar

123 2021-11-08 139.5.219.175

Маш зов!!!

Avatar

Зочин 2021-11-08 202.131.251.250

ДЭЛХИЙ *л Ч ХОТОД ТОРГОДОГ ЭСВЭЛ ӨНДӨР ҮНТЭЙ ЗОГСООЛ ТАВИХ ЕСТОЙ САЙН АЧИХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ НИЙТИЙН ЗАМ ХААЖ ТАВИХАА БОЛНО

Avatar

Зочин 2021-11-08 103.80.211.52

Торгочихоод ачих юм байна л даа. Дээрэмдүүлээд байж дээ.

Avatar

Har ** 2021-11-08 66.181.161.9

Dabartsan ** nuud

Avatar

Зочин 2021-11-08 192.82.74.94

Буруу газар тавьсан бол жолооч нар давраад байх шиг байх юм

Avatar

Зочин 2021-11-08 66.181.184.84

Shuud achaad l zamaa chuluulsun ni deer bhoo.

Avatar

Зочин 2021-11-08 103.80.210.183

ачилт хийж зам чөлөөлдөг гэж бопож байна уу? харин мөнгө олох арга болсон шүү дээ. яг зам таглаад байгааг ачихыг нь харсан хүн байна уу?

Avatar

Зочин 2021-11-08 202.131.251.130

Торгочихоод ачвал нэг зөрчилд 2 шийтгэл оногдуулах юм уу?

Avatar

Зочин 2021-11-08 192.82.74.94

Тэгнэ. Шуушаа

Avatar

Зочин 2021-11-08 64.119.25.73

Zugeer l undur uneer torgohod bolno. Ontsgoi tohioldol bish bol, achih yamar ch shaardlagagui. Baruunii ornuudad torguuli in 100 euvrogoos eheldeg yum da.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж