Дуучин Б.Сарантуяа Германд тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Сарантуяа Германд тоглолт хийнэ

Дуучин Б.Сарантуяа Германд тоглолт хийнэ

Зууны манлай дуучин Б.Сарантуяа Герман улсад тоглолтоо хийх гэнэ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 12, 14-ны өдрүүдэд Берлин, Дюсселдорф хотноо тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Тэрбээр сүүлд фенүүдтэйгээ “Хайрын бурхан” пянзны баяраа хийсэн билээ. Түүний анхны пянз нь 12 инчийн 140 грамм, өнгөт, LP буюу удаан тоглогддог бөгөөд 10 дуутай. Жишээлбэл, “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Уучил”, “Зүүдний говь” гэх мэт сайхан дуу багтсан тухайгаа онцолж байв. Тэрбээр “Хайрын бурхан” пянзаа цувралаар гаргах болсон тухайгаа News.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ хэлсэн юм.

Б.Сарантуяа "Би 1992, 1996, 1997, 2002, 2003, 2018 онуудад өөрийн дуулсан бичлэгүүдээ эмхэтгэж, пянзныхаа эхийг бэлдүүлсэн. Мэдээж хэрэг цар тахлын үед санхүүжилт хэцүү байгаа ч намайг дэмжин ажилладаг “Хаан” банкны хамт олондоо баярлаж байна. Монголд сүүлийн үед пянз сонирхогчдын тоо нэмэгдэх болсон. Рок попын уран бүтээлчид эхнээсээ пянз гаргаж, үлгэр жишээ болж буй учраас би өөрийн эрхгүй хорхойсч, пянзанд орлоо.

Пянз маань хэвлэлтээс ирчихсэн. Ер нь пянзны баярыг манайхан айхтар өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Миний хувьд цомгийн баярыг яаж хийх ёстой вэ гэдэг жишгийг тогтоож байсан үе бий. 1995 онд “Инээмтгий хүн” цомгийн баярыг дуулиантай хийсэн" тухайгаа ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж