Малчид Covid-19-өөр өвдсөн бол тэтгэмж авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Малчид Covid-19-өөр өвдсөн бол тэтгэмж авах боломжтой

Малчид Covid-19-өөр өвдсөн бол тэтгэмж авах боломжтой

Нийгмийн даатгал төлдөг ажил эрхэлдэг хүмүүс Covid-19-өөр өвдсөн тохиолдолд лист бичүүлж тэтгэмж авах боломжтой. Харин малчид болон хувиараа сайн дурын даатгал төлдөг иргэдэд энэ боломжтой эсэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа.

Covid-19-өөр өвдсөн хүмүүс гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг л бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болно. Тэгэхлээр, малчин ч бай ажил эрхэлдэггүй хүн ч бай сайн дурын нийгмийн даатгал төлдөг бол бүх үйлчилгээнд тэгш хамрагдана гэсэн үг. Хамгийн гол нь даатгуулагчид лист бичүүлэхдээ 14 хоногийн дараа хандаж байгаа нь хөдөлмөрийн чадварын түр алдалтын тэтгэмж авч чадахгүй шалтгаан болж байна.

Журамд заасны дагуу хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс нийгмийн даатгалын сангаас олгодог түр тэтгэмжийг авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн даатгалын шимтгэлийг Covid-19 болон бусад өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба  түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх л шаардлагатай. Ингэснээр даатгуулагч тэтгэмж авах бөгөөд авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүсдэг болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн хэлсэн юм.

ТҮР ТЭТГЭМЖ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ИРГЭД 14 ХОНОГИЙН ДОТОР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ

Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлэх ёстой. Гол нь материал бүрдүүлэх 14 хоногийн хугацаандаа багтаагүй тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсан гэдгийг нотлох боломжгүй аж.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны хувьд:

  • Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос өгөх,
  • Зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын сангаас олгох,
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна

Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгодог байна. Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж