Хөвсгөл далайг хамгаалах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлүүлсэн | News.MN

Хөвсгөл далайг хамгаалах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлүүлсэн

Хөвсгөл далайг хамгаалах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлүүлсэн

1986 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан алба хаагчид татан гаргаж, нуурын эрэгт байрлуулаад байна.

Энэ ажлыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа эхлүүлж, Засгийн газрын 117 дугаар захирамжийг гаргаж байсан юм. Улмаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажилласан байна.

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.

33 жилийн өмнө живсэн тус хөлөг онгоцыг Хөвсгөл нуураас татан гаргах нь нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Живсэн машин техникийг нуурын хорт хавдар хэмээн эрдэмтэд нэрлэдэг байна.

Иймд “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 202.21.108.140

Юм болгоныг энэ нэхөртэй холбохуу ха ха

Avatar

Зочин 2021-11-08 185.31.175.252

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-08 103.26.194.134

Цөмөөрөө баярлаал уйлагнаад хэдэн өдөр яриад мартана. Та нарын хохь

Avatar

Зочин 2021-11-08 202.55.188.33

барьж улмаар түүний үргэлжлэлийг 2007онд НҮБ Монгол дахь суурин төлөөлөгч, БОЯ сайд газар дээр нь ажиллаж харуулын цамхаг байгуулж ажлын хэсэг олон улсын дэмжлэг авах хэмжээнд яригдаж эхний ажлууд эхэлж живсэн машины тоог урьдчилсан байдлаар гаргасан 👌👍🙏

Avatar

Зочин 2021-11-08 202.55.188.33

1986 онд н.Ренчинсамбуу гэж хүн "Эрх чөлөө сонинд" аврал эрсэн далай ээж гэж нийтлэлийг хэвлүүлсэн байдаг юм. Улмаар тэрхүү ажлууд түүчээлэн н.Балдоржийн гуа "Далай ээж цаазын тавцанд" хэмээх цувралуудыг нийтэлж улмаар 2005 онд Байгаль орчны сайд Барсболдод өргөх бичиг өргөн ..

Avatar

Зочин 2021-11-08 124.158.71.115

Нилээн өвчтэй нөхөр шүү, энэ Хүүк.

Avatar

Зочин 2021-11-08 142.79.202.93

Энэ эрчээрээ явбал мөд манай ерөхийлөгч нугарлаа гэж дуулдах нь дээ хаха. Юм юмнаас эмтэлсэн овоо гар уу хаха

Avatar

Зочин 2021-11-08 64.119.21.127

Нутгийнхан олон жил гуйсан. санаачласан биш үү.

Avatar

Зочин 2021-11-08 72.196.192.250

Mongolchuud iim doligonuur !!! Unuudur sain yum bvhniig Hvvk ehelsen gej shanaa a ! Aygvi bol ALTAN NAR- iig Hvvk bvteesen gene dee ! Hvn zodson ntr iig ni yag martchihsan, bid iim l archaagvi doligonuur amifad shvv !

Avatar

Зочин 2021-11-08 64.119.23.143

Энэ нэг ажил бизнесийн талаар жижиг а ч байхгүй төрийн ажил юу ч мэдэхгүй тэнэг энэ хэзээ салнаа

Avatar

уншигч 2021-11-08 66.181.188.216

Энэ Хүүк ажил хийсэн сайн хүн болж нэр хүндээ өсгөх гээдёстой ядчих юмаа…одоо гайгүй сайн ажлын сураг л дуулдвал Хүүк хийсэн болох гээд байна уу ???? Хөвсгөл нуур Хүүк д ёстой түй ч хамаагүй шүү,,,өмнө нь олон хүн нуур хамгаалах саналаа бичиж байсан шүү

Avatar

Зочин 2021-11-08 202.9.46.9

БАЙГАЛЬ ОРЧИН , ЭХ ГАЗАР НУТГАА ХАМГААЛЖ БАЙГАА ХҮМҮҮН БҮГДЭД БАЯРЛАЛАА. ТА БҮХНИЙ ЭНЭ ҮЙЛ ХЭРЭГТ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Ф 2021-11-08 66.181.161.63

Энх-Амгалан гишүүн аль эрт санаачилсан байх шүү мөрийн хөтөлбөр дээр нь хүртэл байгаа байх

Avatar

ИРГЭН 2021-11-08 202.9.46.111

ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭН МААНЬ ХӨВСГӨЛ НУУРАА " УУХ" ТУЛ ОДООНООС МАШ САЙН ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ. МАГАДГҮЙ ЭНЭ ЦЭНГЭГ НУУРЫН ТӨЛӨӨ ДАЙТАЖ Ч МЭДЭХ ЮМ !!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-11-08 202.9.46.6

үнэн. тэр хүүхдийн зусланг барихыг ч болих хэрэгтэй

Avatar

ИРГЭН 2021-11-08 202.21.127.168

Зөв гэсэн даралтаас бусад нь ажиллахгүй юм. Ингэж дүр эсгэхээр больчих л доо

Avatar

Зочин 2021-11-08 202.9.46.232

Юу үнэн, тэр үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж