Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор айл өрхүүд угаарын эрсдэлд өртөх, амь насаараа хохирох аюулыг бууруулахын тулд зөвлөгөө мэдээлэл хүргэдэг. Энэ онд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас угаарын эсрэг нэг сарын аян зарласан юм. Уг аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар холдбогдох албаныхан мэдэгдэл хийлээ.
Жил бүрийн дөрөв болон аравдугаар саруудад угаарын дуудлага мэдээлэл өндөр байдаг. Харин өнгөрсөн жилийн угаарын мэдээний 90-95 хувь галлагаа дуусаагүй байхад өрхөө бүтээсэн, яндангаа авсан тохиолдлууд гарчээ. Мөн угаарын дуудлагын хувьд өнгөрөгч онд 2970 иргэн угаартсан гэж бүртгэгдсэн юм. Энэ оны аравдугаар сард насанд хүрсэн 232 иргэн, насанд хүрээгүй 198, нийт 430 угаарын дуудлага бүртгэгдсэн аж. Энэ угаарын дуудлага мэдээллийг хэрэглэгчдэд үйчлэх төвөөөс шалгахад 76 өрхийн 205 угаарын дуудлага байснаас бусад өөр шалтгаантай дуудлагууд багтжээ. Иймд өнгөрөгч жилийн мөн үетэй харьцуулахад 282 дуулагаар багасчээ.
НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн:
-Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ иргэдийн өдөр тутмын амьдралд нэвтэрснээр угаарын эсрэг олон талт арга хэмжээ аяныг зохион байгуулах болсон юм. Сүүлийн хоёр жилийн турш галлагааны улиралд хэрхэн шахмал түлш түлэх, мэдлэг мэдээлэл хүргэсэн нь үр дүн өгчээ. Үүнд угаарын хийн дохионы зөвлөмж болоод түлш түлэх арга аргачлалын талаар зааж зөвлөжээ. Зарим тохиолдолд иргэдийн болгоомжгүй үйлдэл нь угаартах эрсдэлийг үүсгэж байна. Түүнчлэн иргэд унтаж байхдаа ихэнхдээ угаартдаг нь угаарын хий нь үнэргүй, амтгүйтай холбоотой. Мөн угаартсан иргэдийн 45 хувь хүүхдүүд байдаг аж. Нийслэлийн хүрээнд орон тооны бус 4500 ажилтанг хороо дүүргийн ахлагчтай хамтран угаарын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Тус ажилчид айл нэг бүрт тулж ажиллан угаартах эрсдэлийн талаар болон түлш түлэх зааврыг түгээдэг. Мөн Тавантолгой түлшний хэрэглэгчдэд үйлчлэх албаны 500 гаруй ажилчид иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг зорисоор байна. Яндан хөөлөх ажил нь өрх гэрийн зуршил болох ёстой ажил юм. Манай зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настан гэх мэтчилэн боломжгүй айлуудын янданг хөөлдөг гэхэд болно. Бид олон талт хамтын ажиллагаа явуулж байгаа хэдий ч 200000 гэр хороолын иргэд угаартах эрсдэлд орсоор байгаа юм .
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул
Энэ жилээс эхлэн дараа жил хүртэл угаарын хийн хордлогоос эрүүл мэндийг авран хамгаалах түүхий нүүрсийн хэрэглээг бууруулах чиглэлд нийт албан хаагчид ажиллахаар болсон юм. Мөн Тавантолгой түлш компаны 62 тогтоолын хэрэгжилт болон түүхий нүүрс нууцаар оруулахгүй байх тал дээр хяналт тавина. Шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар автомашины чанга яригчаар тухайн гэр хороололд мэдээл хүргэж байна. Өнөөгийн байдлаар 20 байгуулагын 220 зуух болон 5 станцаас утаа ялгарч байгаа аж. Бид эмзэг бүлгийн 63000 айлыг сонгон авч утаа мэдрэгч төхөөрөмжийг хүргэхийг зорьж байна. Тухайн утаа мэдрэх төхөөрөмжийн бүрэн бүтэн ажиллагааг сайтар шалгахгүйгээс болж иргэд хохирох болсон юм
Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйчлэх албаны дарга Ч. Буянжаргал
Бид иргэдийг тасралтгүй түлшсээр хангах зорилготойгоор бүхэл бүтэн алба байгуулж ажиллаж байна. Нийслэлийн 22000 өрхийн 18700 нь шахмал түлш хэрэглэж угаарын хийн эрсдэлд өртөх магадлалтай байгаа юм. Угаартсан гэх асуудлын 70 хувь нь яндангийнхаа хаалт сойлтыг хаасан гэсэн шалтгаантай байна. Гэтэл сайжруулсан шахмал түлш өндөр температурт асч байгаа учир хаалт сойлтыг ашиглах нь зохимжгүй аж. Иймд иргэд энэ төрлийн эрсдэлээс хамгаалагдах цаашлаад яндангаа хөөлөх асуудал тулгарчээ. Нийслэлийн яндангааа хөөлөх аяны хүрээнд 7000 айл яндангаа хөөлүүлэх хүсэлт гаргаснаас 6000 айлын янданг хөөлсөн юм. Үлдсэн 1000 орчим өрхийг өөрсдөө яндангаа хөөлөх бололцоотой хэмээн үзжээ. Айлуудын утаа мэдрэгч дээр нэмээд 10000 дамжуулагч суурлуулсан бөгөөд төв удирдлагад мэдээлэл гардаг. Угаарын хийн мэдрэгчээ байнга ажлуулах шаардлагатай. Иргэд хариуцлагатай ажиллах нэн хэрэгтэй байна.
П.СҮРЭН
Холбоотой мэдээ