АНУ-Мексикийн хилд цагаачлалын хямрал үүсч мэдэх нь | News.MN

АНУ-Мексикийн хилд цагаачлалын хямрал үүсч мэдэх нь

АНУ-Мексикийн хилд цагаачлалын хямрал үүсч мэдэх нь

АНУ-Мексикийн хилд цагаачлалын хямрал үүсч мэдэх нь

Жо Байден энэ оны эхээр АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан даруйдаа өмнөх ерөнхийлөгч Дональд Трампаас илүү хүмүүнлэг цагаачлалын бодлого явуулах амлалтыг өгч байв. Гэвч өнөөдөр АНУ-ын ард иргэд Байдены цагаачлалын бодлогыг эрс буруушааж, хилийн хямралд хүргэсэн гэж үзэж буй.

Тодруулбал, АНУ сүүлийн 12 сарын хугацаанд Мексиктэй хиллэдэг хилийн дагуу 1.7 сая гаруй цагаачийг саатуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэ байдал АНУ, Мексик хоёр улсын хилийг дахин нээхээр болсныг мэдэгдсэний дараа улам дордох төлөвтэй байна. Хил нээх чимээг сонссон олон зуун цагаач АНУ-аас орогнол хүсэх итгэл найдвар өвөртлөн Мексикийн Тихуана зэрэг хилийн хотуудыг зорьж байгаа юм. "Covid-19"-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор 20 сарын турш хаалттай байсан хоёр улсын хил өнөөдрөөс /11.08/ нээгдэж буй.

Тихуанагийн Эль Чапаррал хилийн боомтын дэргэдэх түр хуаранд нэг сарын хугацаанд амьдарч буй Гватемал улсын иргэн Андреа Моралес "Бид хилээр гарахыг хүсч байна. Би Мексикт үргэлжлүүлж амьдарч чадахгүй. Тэнд маш их хүчирхийлэл гарч байна" гэжээ.

Тэрбээр олон арван майхны дунд хүүхдээ хөхүүлэн зогсохдоо “Засгийн газар дөрвөн хоногийн өмнө бидний эд зүйлсийг хурааж, тог цахилгаангүй болгож, амьтан шиг хашаалсан. Би хүүхдэдээ илүү сайхан ирээдүйг хүсэх үүднээс хил давуулж өгөхийг бурханаас гуйж байна" гэж хэлэв.

Харин цагаачлалын зөвлөхүүд үүнээс өөр байр суурьтай байгаа юм. АНУ-Мексикийн хил нээгдэж байгаа нь орогнол хүсэхтэй огтхон ч холбоогүй асуудал болохыг тэд онцолжээ. Тухайлбал, Тихуана дахь “Movimiento Juventud 2000” цагаачдын байрны дарга Хосе Гарсиа "Хил нээгдэхээр болсон нь зөвхөн бичиг баримттай, визтэй хүмүүст хамаатай ойлголт болохыг бид тэдэнд тайлбарлан хэлсэн” гэв.

"Гэвч тэд биднийг сонсохгүй байгаа төдийгүй сонсохыг ч хүсэхгүй байна" гэж нэмж хэлэв.

АНУ-Мексикийн хил нээгдэхээр болсныг аравдугаар сарын 15-нд зарласнаас хойш тус хоргодох байранд байрлах цагаачдын тоо гуравны нэгээр нэмэгдсэн байна. Тихуана дахь олон цагаач Мексик улсын Мичоакан, Герреро зэрэг мужуудад гарч буй хүчирхийллээс зугтаж ирсэн гэжээ. Мөн Даваа гаригт хил нээгдсэн даруйд орогнол хүсэхээр хил нэвтрэхийг зорьж байгаа аж.

2020 онд Мексикийн 9700 иргэн хүчирхийллийн улмаас дүрвэсэн нь өмнөх оныхоос гуравны нэгээр өссөн үзүүлэлт болохыг Женевт төвтэй Дотоод шилжилт хөдөлгөөний хяналтын төвөөс мэдээлж байна. Цар тахалтай холбоотойгоор цагаачид өргөдлийнхөө хариуг хүлээх эсвэл ердөө өргөдөл гаргахын тулд хэдэн сарын хугацааг зарцуулж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-11-08 197.210.77.125

Бөөрөө мөнгөөр ​​зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-08 217.79.178.53

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

amerik ulam bvr hvren bor bolood bnaa.. 2021-11-08 139.5.218.89

amerik mohoj bna daa. odoo mehsek laten garaltanuud ni jil bvr l 1 sayar nemegdej ireed 80 say bolood bgaa. udahgui amerikiin hvn amiin ihenh boloh tolovtoi bna. ted asar hurdan osoj vrjij nemj irseer deer haruud 40 sayulaa bolood olshirood bgaa. deer aziud ch osood ganthan tsagaan aristanuud tsoorch ijil hvisten gomoo bolood duuslaa daa..

Avatar

Зочин 2021-11-08 103.10.22.32

Халтарууд халтаруудтайгаа алалцаж байгаад дуусвал барав…

Avatar

Зочин 2021-11-08 202.55.188.91

Mongolchuud oirhon baisan bol bas l tsagaachlah geed huleej baigaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж