"Иргэдэд жагсаал цуглаан хийх эрхийг нь илүү нээлттэй болгож өг"

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

"Иргэдэд жагсаал цуглаан хийх эрхийг нь илүү нээлттэй болгож өг"

"Иргэдэд жагсаал цуглаан хийх эрхийг нь илүү нээлттэй болгож өг"

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр (2021.11.8) хүргүүллээ. Энэ  хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ тэрбээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг онцлов.

Тэрбээр "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийг журамлах цаг ирсэн байна. Ингэснээр иргэд жагсаал цуглаан хийх хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад  жагсаал цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг. Иргэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо  илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой.

Харин төр аюулгүй байдлыг хангах, гол зорилтоо чиглүүлэх ёстой. Бид 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар олж авсан эрх чөлөөгөө эдлэхгүй бол хувь хүний эрх чөлөө рүү халдсан хуулийн төслийг зарим УИХ-ын гишүүн баталж байна. Өнөөдөр МАН-ын бүлэгт ч Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр иргэдэд жагсаал цуглаан хийх эрхийг нь илүү  нээлттэй болгож өг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж