АНУ-ын реппер Травис Скотт өнгөрөгч Бямба гаригт Хьюстон хотноо “ASTROWORLD FESTIVAL” хэмээх тоглолтоо хийсэн ч байдал буруугаар эргэж, найман хүн нас барж, олон тооны үзэгч гэмтжээ.
Тухайн тоглолтыг үзэж байсан Теллез “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа “Үзэгчид улам л шахалдаж, эцэстээ амьсгалахын аргагүй болсон. Травис Скоттыг эхний дуугаа дуулахаар гарч ирэх үед миний хажууд зогсч байсан хүмүүс ухаан алдан унаж эхэлсэн. Тэнд байсан хүмүүс тусламж дуудсан ч хэн ч биднийг сонсоогүй, тусламж ирээгүй. Үнэхээр аймшигтай байсан. Хүмүүс амьд үлдэхийн төлөө хашгиралдаж, тэндээс гарч чадаагүй. Хэн ч хөдөлж чадаагүй” гэжээ.
Хохирогчдын тухайд 14-өөс 27 насныхан аж.
Теллез найзынхаа хамтаар тоглолт үзэх гэж очсон бөгөөд хүмүүсийн хэт их бөөгнөрлөөс болж, бие бие рүүгээ нурж эхэлсэн гэнэ. Теллез цааш ярихдаа “Хүмүүс уйлалдах чимээ хаа сайгүй л гарч байсан. Миний сонсч байсан хамгийн аймшигтай чимээ. Травис Скотт тэнд тайзан дээр дуулж байхад хүмүүс наана нь амьд үлдэхийн төлөө орилж байлаа” гэв.
Селена Белтран хэмээх охин ч болсон явдлын талаар ярьжээ. Тэрбээр анхны хөгжмийн фестивалдаа оролцсон бөгөөд тоглолт эхлээд удаагүй байхад хүмүүс шахцалдаж, залуу охин амьсгалахад хүнд болж иржээ. Селена Белтран “Би тэнцвэрээ алдаж, ингээд л үхлээ гэж бодсон. Үхлээ гэж бодох үнэхээр аймар юм байна лээ. Юу ч хийхээ би мэдээгүй. Бүх зүйл их хурдан болж өнгөрсөн. Би юу ч хийж чадалгүй зүгээр л хашгирсан” гэжээ.
"NRG" паркт болсон тоглолтыг үзэхээр 50 мянга гаруй хүн цугласан аж. Тоглолт зохион байгуулсан багийн ажилтан Алексис Гуавин ярихдаа “Скотт тайзан дээр гараад л бүх зүйл алдагдсан. 50 мянган хүн тайзны урд хэсэг рүү гүйж, тэнд амьсгалах жаахан агаар үлдсэн байх” гэжээ.
Тоглолт зохион байгуулсан" Live Nation" компанийн зүгээс хууль хяналтын байгууллагынханд бүхий л талаараа туслалцаа үзүүлж, мэдээллээр хангахаа мэдэгджээ. Түүнчлэн Травис Скотт болон тоглолтыг зохион байгуулагчдын эсрэг хохирогчдын гэр бүлийнхэн шүүхэд гомдол гаргаж, зарга мэдүүлсэн байна.
zochin 2021-11-08 202.179.21.203
ene balaig yug ni uzdeg bnaa,hairan ami
Зочин 2021-11-08 192.82.71.245
Гэхдээ энд байгаа сэтгэгдлүүд үнэхээр аймар юм. Энэ Травис ч гэнэ үү? Энэ хүн үнэхээр адгуусаас ч долоон дор юм байна. Зарим дуучид үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө зорьдог байтал энэ юу вэ? Тэгээд угаасаа Америкт энэ цар тахлыг бараг тоохоо больсон байна лээ. Манай Монгол байгаа биш
Зочин 2021-11-08 202.55.188.85
Air2
Pizdanii survaljlagch 2021-11-08 64.119.31.55
Oligtoihon eh survaljtai medee gargachihad ydin be ene heden uher mongolchuud chine odoo yugaa ch mdhgu h*****d ehliishd. 1. Travis Scott ni umnu ni nileed heden udaa tustei hergeer barivchlagdaj bsan, 2015, 2017, 2018 onii concertiin uyeer uzegchdiig uragsh ni shahaarai, medrelgui yum shig shahaarai (rage) gej bsn. 2. 2015 ond neg uzegch gutliig ni suglaj avsnii tuluu naadhaa zodood av, pizdag uhtel ni zodoodh ymr ovoo l** ve gej neg zaluug uzegchdeeree zoduulaad daraa ni uuruu deerees ni nulim
Зочин 2021-11-08 31.208.185.117
s***h ymaa ihduulsen bsn bho tgd ym uzeegu porgio shaagaad uhlee gej bodsoor bgd chad chaatsn bnlda
Камертон 2021-11-08 192.82.77.249
Статионд камертоны тоглолт болход яаг ингэсийшд
zochin 2021-11-08 150.129.143.159
durandaa ochij ami nasaa urgun barin solioroh hereg bdiinuu. yag mglchuud shig tenegtsen bna sh te. odoo uur negen buruutai te. esvel ulsaas mungu nehene
Зочин 2021-11-08 122.201.24.129
Travis scott buruugushde
мжл 2021-11-08 66.181.161.98
ёстой хохь нь гэдэг газар бн
Zochin 2021-11-08 134.73.242.163
Erun udurt talbain hrmjeeneesee hamaaraad Heden hun tsuglarah estoi hoorondiin zai geed zohion baiguulj bgaa humuus duuchin bas buruutai eruusuu mungul bodson bna sh dee
Зочин 2021-11-08 66.181.177.200
Тасалбар авалгүйгээр хүмүүс хашааг нь нурааж орсон бнлээ. Үүнээс үүдэлтэй даац хэтэрсэн
Зочин 2021-11-08 203.91.115.49
Энэ орчуулга гэж үнэхээр лойчихсон юм.
Зочин 2021-11-08 202.55.188.91
Hohi ni gej heleh heregtei. Tsar tahaltai baihad iim buugnursun yum ruu uheh durtaidaa l ochij baigaa shdee
Зочин 2021-11-08 202.55.188.88
Манай зохиолын дуучдын мал үзэгчид шиг л…хэдэн малынхаа хүчээр сайхан амьдарч байна гэж ярьдаг дуучид даа хөөрхий.
Зочин 2021-11-08 203.217.139.240
Өөрөө өөрсдийгөө л алцгаасан байна.