"Трависыг дуулж байхад үзэгчид амьд үлдэхийн төлөө орилж байлаа"

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

"Трависыг дуулж байхад үзэгчид амьд үлдэхийн төлөө орилж байлаа"

"Трависыг дуулж байхад үзэгчид амьд үлдэхийн төлөө орилж байлаа"

АНУ-ын реппер Травис Скотт өнгөрөгч Бямба гаригт Хьюстон хотноо “ASTROWORLD FESTIVAL” хэмээх тоглолтоо хийсэн ч байдал буруугаар эргэж, найман хүн нас барж, олон тооны үзэгч гэмтжээ.

Тухайн тоглолтыг үзэж байсан Теллез “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа “Үзэгчид улам л шахалдаж, эцэстээ амьсгалахын аргагүй болсон. Травис Скоттыг эхний дуугаа дуулахаар гарч ирэх үед миний хажууд зогсч байсан хүмүүс ухаан алдан унаж эхэлсэн. Тэнд байсан хүмүүс тусламж дуудсан ч хэн ч биднийг сонсоогүй, тусламж ирээгүй. Үнэхээр аймшигтай байсан. Хүмүүс амьд үлдэхийн төлөө хашгиралдаж, тэндээс гарч чадаагүй. Хэн ч хөдөлж чадаагүй” гэжээ.

Хохирогчдын тухайд 14-өөс 27 насныхан аж.

Теллез найзынхаа хамтаар тоглолт үзэх гэж очсон бөгөөд хүмүүсийн хэт их бөөгнөрлөөс болж, бие бие рүүгээ нурж эхэлсэн гэнэ. Теллез цааш ярихдаа “Хүмүүс уйлалдах чимээ хаа сайгүй л гарч байсан. Миний сонсч байсан хамгийн аймшигтай чимээ. Травис Скотт тэнд тайзан дээр дуулж байхад хүмүүс наана нь амьд үлдэхийн төлөө орилж байлаа” гэв.

Селена Белтран хэмээх охин ч болсон явдлын талаар ярьжээ. Тэрбээр анхны хөгжмийн фестивалдаа оролцсон бөгөөд тоглолт эхлээд удаагүй байхад хүмүүс шахцалдаж, залуу охин амьсгалахад хүнд болж иржээ. Селена Белтран “Би тэнцвэрээ алдаж, ингээд л үхлээ гэж бодсон. Үхлээ гэж бодох үнэхээр аймар юм байна лээ. Юу ч хийхээ би мэдээгүй. Бүх зүйл их хурдан болж өнгөрсөн. Би юу ч хийж чадалгүй зүгээр л хашгирсан” гэжээ.

"NRG" паркт болсон тоглолтыг үзэхээр 50 мянга гаруй хүн цугласан аж. Тоглолт зохион байгуулсан багийн ажилтан Алексис Гуавин ярихдаа “Скотт тайзан дээр гараад л бүх зүйл алдагдсан. 50 мянган хүн тайзны урд хэсэг рүү гүйж, тэнд амьсгалах жаахан агаар үлдсэн байх” гэжээ.

Тоглолт зохион байгуулсан" Live Nation" компанийн зүгээс хууль хяналтын байгууллагынханд бүхий л талаараа туслалцаа үзүүлж, мэдээллээр хангахаа мэдэгджээ. Түүнчлэн Травис Скотт болон тоглолтыг зохион байгуулагчдын эсрэг хохирогчдын гэр бүлийнхэн шүүхэд гомдол гаргаж, зарга мэдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
135
ХарамсалтайХарамсалтай
27
ТэнэглэлТэнэглэл
27
БурууБуруу
26
ГайхмаарГайхмаар
23
ХахаХаха
15
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж