Авто зам дээр асгах 2000 орчим тонн тусгай бодис шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Авто зам дээр асгах 2000 орчим тонн тусгай бодис шаардлагатай

Авто зам дээр асгах 2000 орчим тонн тусгай бодис шаардлагатай

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын хальтиргаа гулгаанаас сэргийлэх үүднээс 2000 тонн тусгай бодис, 500 тонн давс нөөцөлжээ. Гэсэн ч дахин 2000 орчим тонн тусгай бодис шаардлагатай бололтой. Хэдийгээр "энэ оны нөөц хангалттай" гэж Улаанбаатаар хотын захирагчийн ажлын албанаас үзэж байгаа ч нэмэлтээр ийнхүү татахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн жил нийслэлийн авто замуудад 440 тонн давс хэрэглэжээ. Тухайлбал, Нийслэлийн хот тохижилтын газар өнгөрсөн жилийн  3000 гаруй тонн бодисоос одоо 1609 тонн үлдсэн байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нэмж 1600 тонн бодис өгөх юм.  Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлсэн. Одоогоор дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл 80-94 хувьтай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж