ЭМГЭНЭЛ | News.MN
ЭМГЭНЭЛ

Монгол Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны магистр, Хүндэт профессор Олхонууд овогт Бадамжавын Чогсом 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр таалал төгсч, Монголын дүрслэх урлагт хүнд гарз тохиолоо. 

Олхонууд овогтой Бадамжавын Чогсом 1930 онд Говь –Алтай аймгийн Тайшир сумын нутаг Яст гэдэг газар төрсөн. Улаанбаатар хотод 1939-1946 онд бага ба бүрэн бус сургууль  1942-1945 онд Зураг урлалын Газрын дэргэдэх зургийн 3 жилийн оройн сургууль ба 1946-1948 онд мөн газрын дэргэдэх зургийн 3 жилийн сургуулийг төгссөн. 1949-1950 онд МУИС-д суралцсан. 1950-1957 онд Москвагийн олон улсын Харилцааны Дээд сургуулийг төгссөн. 1967 онд УБДС-ийн уран зургийн ангид диплом хамгаалж төгссөн.

Тэрээр1948-1949 онд Зургийн сургуульд багшилж, ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд 1957-1959 онд Гадаад Явдлын Яаманд 1959-1960 онд Үнэн сонины газар ”Матар” сэтгүүлийн зураач, 1960-1961 онд Монголын уран бүтээлчдийн Холбоонд гадаад харилцааны референтээр ажиллаж байгаад 1961-1972 онд УБДС, ХБДС-ийн уран зургийн багшаар ажиллажээ байжээ. Мөн 1972-1974 онд МУЭХ-ны үзэсгэлэнд зураач, урлаг судлаач, эрхлэгчээр, 1974-1981 онд МУИС-ийн архитектурын ангид уран зураг зааж багшилсан, 1981-1984 онд МУЭХ-эд бие даасан уран бүтэээлчээр, 1984-2005 онд УБДС, СУИС, ПТИС, Монген сургуулиудад уран зураг, хар зураг, урлагийн түүх, технологи, өнгө судлал, баримлын багшаар тус тус ажиллажээ.

Олхонууд овогтой Бадамжавын Чогсом нь  1944 оноос хойш том, жижиг 3000 гаруй уран бүтээл туурвисны дотроос “Тайхар” 1965, “ Хорго” 1966”, “ Говь” 1967, “ Хонгорын элс” 1974, “ Хүрхрээ” 1993, “Их хэт” 2004, “Тайхарын тэнгэр” 2006, “ Гацууртын дуулал” 1999, гэх мэт байгалийнзургуудаас гадна улсын түүх ба аж байдлын сэдэвт зарим бүтээлүүд: “Сүхбаатар Богдын ордонд” 1960, “Цаначид” 1964, “ Бодол” 1967, “ Бөх” 1972, “Оюутнууд хадлан дээр” 1974, “ Оюутан залуус их ургац дээр” 1981, “ Зөгнөл биелэв” 1981, “ Багануур” 1988, “ Барахмаа” 2002, “ Аутномыг устгасан нь” 1964, “ Алтан Тэвшийн хөндийд” 1986 зэрэг нь Монголын уран зураг, дүрслэх урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, салбартаа олон түүх бүтээсэн гайхалтай уран бүтээлч билээ. Тэрээр дан ганц Монголын уран зураг, урлагийн салбарт бүтээлээ туурвихаас гадна  Монголын уран зургийг дэлхийн тайзанд гарахад үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм. Тэрээр 1944 оноос эдүгээ хүртэл эх орондоо 63 жил он дараалан байгуулагдсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцсон ба гадаадад Англи, Болгар, Польш, Чехословак, Түрэг, Югослав, Япон, Герман, Финлянд, Орос, Литва, Вьетнам, Солонгос, Норвеги, Хятад, Бельги зэрэг орнуудад Монголаас байгуулсан үзэсгэлэнгүүдэд оролцож байв. 1969, 1970, 1971, 1986, 1999, 2003, 2007 онуудад Монгол, Вьетнам,  Польш, Франц улсуудад хувийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан түүхтэй.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, найз нөхөд, гэр бүлийхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэе

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 85.69.129.57

In UM MAANI BADME HUM TENGERIIN ORONDOO TABTAI MORILDOO🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-11-08 124.158.67.14

Ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2021-11-08 185.100.87.139

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-08 103.9.90.100

Ум ма ни бад мэ хум

Avatar

с 2021-11-08 202.9.46.113

сайхан наслаж эр нүн шиг амьдарч

Avatar

Зочин 2021-11-08 202.179.25.103

Ум ма ни бадми хум.

Avatar

Зочин 2021-11-08 64.119.21.127

Ум ма ни бад мэ хум!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж