Хамбург-Улаанбаатар чиглэлд хатуу хуваарьт галт тэргээр тээвэр хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Хамбург-Улаанбаатар чиглэлд хатуу хуваарьт галт тэргээр тээвэр хийнэ

Хамбург-Улаанбаатар чиглэлд хатуу хуваарьт галт тэргээр тээвэр хийнэ

Covid-19 цар тахлын улмаас Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод чингэлэг, ачаа тээврүүд гацаад байгаа билээ. Энэхүү бөөгнөрлийг сааруулах үүднээс үндэсний 13 тээвэр зуучлагчийн компани нэгдэн, Хамбург-Улаанбаатар маршрутын хатуу хуваарьт галт тэрэгний төсөл санаачилсан байна.

Тээвэр логистикийн дотоодын зах зээлийг хөгжүүлэх, тэгш шударга өрсөлдөх боломж бий болгох, салбарын өртгийг бууруулж, хэрэглэгчдийн тээвэр логистикийн зардлыг багасгах зорилготойгоор тус салбарт 10-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэгдэн, үндэсний оператор “Үндэсний тээврийн корпораци” ХХК байгуулжээ.

Тодруулбал, тус компанид “Туушин”, “Ти Ай Ложистик”, “Материал Импекс” ХК, “Монгол Экспресс” , “Азийн Зам” , “Аноджин” , “Ашли Транс” , “Илинкс Экспресс” , “Монложистикс Ворлдвайд” , “Монжап Стар” , “Нью Ложистикс” , “Эй Си Даблью” , “Эс Би Логистикс” компаниуд хамтран багтсан байна.

Энэхүү төслийн хүрээнд Латин Америк, Хойд Америк тивээс Тяньжин боомтоор дамжин ирдэг байсан чингэлэг ачаа болон Европын Холбооны гишүүн орнуудаас тээвэрлэх ачаа барааг Германы Хамбург боомт хүртэл тээвэрлэн Хамбург-Улаанбаатар чиглэлд хатуу хуваарьт галт тэргээр (41-44 ширхэг 40 футийн чингэлэг) тээвэрлэх зорилго тавьжээ. Уг төслийн дагуу арваннэгдүгээр сард туршилтын тээвэр хийхээр төлөвлөсөн байна.

Хүлээн авагч, харилцагч байгууллагуудын хүсэлтийн дагуу гаалийн бүрдүүлэлт, чингэлэг олдоц, чингэлэг буцаалт, ачаа барааны даатгал, чингэлэг хадгалалт зэрэг асуудлыг аль болох уян хатан нөхцөлтэй байлгахаар гадаадын түнш байгууллагатай хэлэлцээ хийхээр зорьж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж