Беннет: Палестинчуудад үйлчлэх АНУ-ын консулын газар гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Беннет: Палестинчуудад үйлчлэх АНУ-ын консулын газар гэж байхгүй

Беннет: Палестинчуудад үйлчлэх АНУ-ын консулын газар гэж байхгүй

Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет Зүүн Иерусалимд АНУ-ын консулын газрыг дахин нээхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь Палестины талыг багагүй бухимдуулав. Тэрбээр Бямба гаригийн орой "Иерусалимд Палестинчуудад үйлчлэх АНУ-ын консулын газар гэж байхгүй" гэж мэдэгдсэн билээ.

Палестины иргэний хэргийн сайд Хуссейн аль-Шейх хариу мэдэгдэлдээ "Беннетийн мэдэгдэл Зүүн Иерусалимд консулын газраа дахин нээх хүсэлтээ удаа дараа илэрхийлж буй Байдены засаг захиргаанд саад учруулж байна" гэсэн бол Палестины Гадаад хэргийн яам “Беннет хийсэн мэдэгдлээрээ АНУ-ын засгийн газрын шийдвэр, бодлогыг илт эсэргүүцэж байна" гэжээ.

АНУ 2018 оны тавдугаар сард элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэж байв. Улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео мөн оны аравдугаар сард Зүүн Иерусалимд байрлах консулын газрыг элчин сайдын яамтайгаа нэгтгэсэн билээ.

Ийнхүү консулын газар 2019 оны гуравдугаар сард хаагдаж, Палестинчуудад үйлчилгээ үзүүлэхээ больжээ.

Тэгвэл энэ оны тавдугаар сард АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Зүүн Иерусалимд консулын газраа дахин нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, НҮБ-ын “Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг”-т санхүүгийн туслалцааг сэргээн олгохоор зорьж байгаагаа мэдэгдсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж