Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын хоногийн мэдээллийн графикаа нийтэллээ.
Сүүлийн 24 цагт 450 тохиолдол илэрсний 366 нь нийслэл Улаанбаатарт, 84 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээллээ гаргахдаа зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан оношийг мэдээлж байгааг энд дурдах нь зүйтэй.
Харамсалтай нь сүүлийн хоногт 41-60 насны хоёр, 61-80 насны дөрөв, 81-ээс дээш насны хоёр, нийт найман хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.
Нийт 12,741 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 273 хүний бие нь нэн хүнд байдалтай байна. Түүнчлэн 2682 хүүхэд, 599 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ