Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Өвөрмонголын Эрээн хотод тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод буй. Тус хотын тээвэр логистикийн паркийн ажилтан халдвар авсан нь аравдугаар сарын 13-нд батлагдсанаар Монгол-Хятадын гол боомт хаагдаад байгаа юм.
Хэрэв Covid-19 халдварын тохиолдол илрэхгүй бол Эрээн-Замын-Үүд боомтын хилийг нээх тухай Хятадын талаас яригдаж буй. Тэгвэл манай улсаас Эрээн хотод очсон бараа бүтээгдэхүүнээс Covid-19 халдвар илэрсэн нь хилийн хязгаарлалт үргэлжлэх үү гэх болгоомжлол байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны мэдээлснээр Монголын талаас хилээ нээх хүсэлт Хятадын талд тавьж байгаа ч хэзээ нээх нь тодорхойгүй байгаа аж. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр Эрээн хотод “тэг” зогсолт үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй байна. Гэсэн ч гурван удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч хөл хөдөлгөөнийг 21-28 хоногийн дараа нээж магадгүй аж.
Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан:
-Эрээн хотод сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй гэх мэдээлэл байна. 21-28 хоногт гурван удаагийн PCR шинжилгээ авч, Covid-19 илрэхгүй бол хөдөлгөөн нээнэ гэж ойлгож байна. Тэгэхээр арваннэгдүгээр сарын эцсээр хил нээгдэж магадгүй. Хэрэв Covid-19 халдварын тохиолдол дахин илрэхгүй бол хил нээгдэх болов уу. Одоогоор Эрээн хот “0” зогсч хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан учраас хилийн боомт, терминалууд бүгд хаалттай. Хятадын тал хөл хорионы хатуу дэглэм тогтоож байгаа нь халдвар илэрсэнтэй холбоотой, өвлийн олимпыг зохион байгуулахтай холбоотойгоор хаасан гэж үзэхгүй байна, зөвхөн гаднаас халдварыг дотооддоо алдахаас болгоомжилж байна. Сүүлд Монголын бараа бүтээгдэхүүнээс Covid-19 зөөвөрлөгдөж болзошгүй гэж болгоомжлуулсан байна. Учир нь Монголоос Эрээн хот руу хувь хүн дамжуулсан эд зүйлээс Covid-19 илэрсэн, энэ нь нууцаар бараа эд зүйл дамжуулж зөөвөрлөх болон хилээр гаргаж буй бараа бүтээгдэхүүнд ариутгал халдваргүйтлыг дутуу хийсэн байх магадлалтай гэсэн байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Баянхошуу, Ханги, Гашуунсухайт гэсэн гурван хилийн боомт ажиллаж байна. Бусад нь хаалттай байна. Ихэнх нь Хятадын талын боомтод халдвар илэрч, хилээ хаасантай холбоотой. Хэдийгээр Эрээн боомт хаалттай байгаа ч Хятадын талаас цаашид тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим санал тавьсан.
• Нэгдүгээрт, хүн хоорондын шууд харьцахгүйгээр чингэлгээр ачаа бараа тээвэрлэх боломжийг санал болгосон,
• Хоёрдугаарт, Алтанбулаг боомтод энэ жилийн турш гадаадын жолооч нарыг нэвтрүүлэхгүйгээр хил дээр хагас чиргүүлийг солилцох тээвэр зохион байгуулалтыг нэвтрүүлж хэрэгжүүлж байсантай адил хилийн бүсэд чиргүүл- толгойг солих боломжийг судалж байна.
• Гуравдугаарт Эрээний талд хилийн тэг цэг хүртэл тээврийн хэрэгслийг тусгаарлалтад байгаа жолооч нараар хүргэж солилцож байсан өмнөх технологийг үргэлжлүүлэх, тэгэхдээ Монгол жолооч нарын оронд Хятадын талаас жолооч нар ажиллуулах саналыг тавьсныг судалж байна
Зочин 2021-11-08 66.181.180.241
Хил онгойхгүй удвал архины үйлдвэрүүд материалгүй болж зогсоно гээд борлуулагч нь ярьж байна.
Зочин 2021-11-08 185.100.87.139
========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
irgen 2021-11-08 66.181.161.109
Oyun Erdeniin zasgiin gazar ajlaa hiihgui garaa humihaad haraad suugaad bga shuudee yamar megen shiidel hiihgui 25 honochihloo
Зочин 2021-11-08 103.26.195.3
Юуг нь нээдэг юм бэ.Хилээ битгий нээгээсэй эрээний хор хог идэж хавдараар олон хүн үхлээ штээ. Хятадад корона маш их тархацтай бгаа нуугаад бгаа штээ.Жил хилээ хаахад хавдар эрс багасана даа. Манай улс хятадын шинжлэх ухаан бараа матёриалын лобаротор уЛС ХОР ХООЛОО МАНАЙД ТУРШИЖ БНА ШТЭЭ.
Зочин 2021-11-08 202.179.27.224
ер нь ажил хийдэггүй хүн л ийм юм ярьдаг юм ш дээ. хятад ногоо идээд хордчих гээд байгаа бол идэхгүй байх эрх нь байна. хилээр ганц ногоо орж ирдэг гэж боддог хүмүүс толгой дааж ажил хийж үзээгүй цалингаас цалингийн хооронд амь зуугсад л байгаа. манай экспортын бараа ч гарахгүй гацсан. манайхан үйлдвэрлэж чаддаггүй цахилгаан бараа ч орж ирэхгүй байгаа
ард 2021-11-08 202.9.46.113
х***а хилэээ битгии нээгээсэй монголчууд бандааш оёж ногоогоо тарьж сурах хэрэгтэй малуудаа
Зочин 2021-11-08 202.126.88.192
bandaash nogoogoor amidrahgui ee malaa
Зочин 2021-11-08 103.80.210.183
энэ чинь майцэцэг байх аа
Зочин 2021-11-08 202.179.27.224
бандаашийг чинь даавуугаар хийнэ. оёх оёдлын машин хэрэгтэй. бас утас хэрэгтэй. бүгд урдаас орж ирдэг
Badarch taxar 2021-11-08 64.119.24.21
Одоо хужаагууд корона анх монголоос гарсан гэж хуцдаг болсон байна лэ ! Удахгүй манай коронатай нүүрсийг авахгүй гэсээн !
Зочин 2021-11-08 59.153.84.70
одоо тэр тянжины боомтоор болиод владивостокийн боомтоор бараагаа татвал яадийн өртөг нь өндөрсөх хэдий ч хоосон хадгалалтын зардал нэмэгдээд бараагаа авч чадахгүй байсанаас л дээр шүү дээ
Зочин 2021-11-08 64.119.24.176
Эрээнд өчигдөр дахин нэг халдвар илэрсэн.
Монгол 2021-11-08 202.131.229.122
Чи өчигдөр Эрээн орчихоод ирэв үү битгий муу амлаад мэдэмхийрээд байдаа