Эрээн: Давтан шинжилгээний хариунаас хамаарч хил нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Эрээн: Давтан шинжилгээний хариунаас хамаарч хил нээнэ

Эрээн: Давтан шинжилгээний хариунаас хамаарч хил нээнэ

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Өвөрмонголын Эрээн хотод тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод буй. Тус хотын тээвэр логистикийн паркийн ажилтан халдвар авсан нь аравдугаар сарын 13-нд батлагдсанаар Монгол-Хятадын гол боомт хаагдаад байгаа юм.

Хэрэв Covid-19 халдварын тохиолдол илрэхгүй бол Эрээн-Замын-Үүд боомтын хилийг нээх тухай Хятадын талаас яригдаж буй. Тэгвэл манай улсаас Эрээн хотод очсон бараа бүтээгдэхүүнээс Covid-19 халдвар илэрсэн нь хилийн хязгаарлалт үргэлжлэх үү гэх болгоомжлол байна.

Энэ талаар Гадаад харилцааны яамны мэдээлснээр Монголын талаас хилээ нээх хүсэлт Хятадын талд тавьж байгаа ч хэзээ нээх нь тодорхойгүй байгаа аж. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр Эрээн хотод “тэг” зогсолт үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй байна. Гэсэн ч гурван удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч хөл хөдөлгөөнийг 21-28 хоногийн дараа нээж магадгүй аж.

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан:

-Эрээн хотод сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй гэх мэдээлэл байна. 21-28 хоногт гурван удаагийн PCR шинжилгээ авч, Covid-19 илрэхгүй бол хөдөлгөөн нээнэ гэж ойлгож байна. Тэгэхээр арваннэгдүгээр сарын эцсээр хил нээгдэж магадгүй. Хэрэв Covid-19 халдварын тохиолдол дахин илрэхгүй бол хил нээгдэх болов уу. Одоогоор Эрээн хот “0” зогсч хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан учраас хилийн боомт, терминалууд бүгд хаалттай. Хятадын тал хөл хорионы хатуу дэглэм тогтоож байгаа нь халдвар илэрсэнтэй холбоотой, өвлийн олимпыг зохион байгуулахтай холбоотойгоор хаасан гэж үзэхгүй байна, зөвхөн гаднаас халдварыг дотооддоо алдахаас болгоомжилж байна. Сүүлд Монголын бараа бүтээгдэхүүнээс Covid-19 зөөвөрлөгдөж болзошгүй гэж болгоомжлуулсан байна. Учир нь Монголоос Эрээн хот руу хувь хүн дамжуулсан эд зүйлээс Covid-19 илэрсэн, энэ нь нууцаар бараа эд зүйл дамжуулж зөөвөрлөх болон хилээр гаргаж буй бараа бүтээгдэхүүнд ариутгал халдваргүйтлыг дутуу хийсэн байх магадлалтай гэсэн байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Баянхошуу, Ханги, Гашуунсухайт гэсэн гурван хилийн боомт ажиллаж байна. Бусад нь хаалттай байна. Ихэнх нь Хятадын талын боомтод халдвар илэрч, хилээ хаасантай холбоотой. Хэдийгээр Эрээн боомт хаалттай байгаа ч Хятадын талаас цаашид тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим санал тавьсан.

    • Нэгдүгээрт, хүн хоорондын шууд харьцахгүйгээр чингэлгээр ачаа бараа тээвэрлэх боломжийг санал болгосон,

  • Хоёрдугаарт, Алтанбулаг боомтод энэ жилийн турш гадаадын жолооч нарыг нэвтрүүлэхгүйгээр хил дээр хагас чиргүүлийг солилцох тээвэр зохион байгуулалтыг нэвтрүүлж хэрэгжүүлж байсантай адил хилийн бүсэд чиргүүл- толгойг солих боломжийг судалж байна.

   • Гуравдугаарт Эрээний талд хилийн тэг цэг хүртэл тээврийн хэрэгслийг тусгаарлалтад байгаа жолооч нараар хүргэж солилцож байсан өмнөх технологийг үргэлжлүүлэх, тэгэхдээ Монгол жолооч нарын оронд Хятадын талаас жолооч нар ажиллуулах саналыг тавьсныг судалж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж