Сүхбаатар хөлөг онгоцоыг 33 жилийн дараа татан гаргаж эрэгт байрлуулжээ. Тус хөлөг онгоц нь 1985 онд живсэн бөгөөд татан гаргах ажиллагаанд нийт 120 гаруй албан хаагч 50 нэгж техник хэрэгсэлтэй оролцсон юм.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэжээ. Ингэхдээ ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгуулснаараа онцлогтой. Хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт алба хаагчид ажиллан, татан гаргасан билээ.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тонн юм. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт алба хаагчид ажиллан, татан гаргаж амжилттай дууслаа.
Холбоотой мэдээ