"Б.Ууганбаярыг нэр төрд халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө" | News.MN

"Б.Ууганбаярыг нэр төрд халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө"

"Б.Ууганбаярыг нэр төрд халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө"

"Б.Ууганбаярыг нэр төрд халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө"

 МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай цөөн хором ярилцлаа.


-“Монгол бахархалын өдөр”-ийн бөхийн барилдаан сайхан боллоо. Энэ талаар тодруулна уу?

-Монгол үндэстэнг дэлхийд тунхагласан Мянганы суут хүн, Их Чингэс хаан бол Монгол хүн бүрийн бахархах эрхэм зүйлийн оргил манлай нь. Тийм ч учраас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн энэ өдөр бүх нийтээр амарч, үндэсний бөхөө барилдуулан тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн барилдаан маань ч сайхан боллоо.

-Барилдааны өмнө МҮБХ ба УОК-ын хооронд үл ойлголцлол байв уу? Таныг бөхөө барилдуулахгүй гэсэн яриаг УОК-оос гаргасан мэдээлэлд дурдаж байсан.

-Би барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайв гэдгийг бүрэн эхээр нь үзлээ. Харамсалтай байна. Энэ тухай үнэн зөвөөр тодруулж тайлбар хийхээс аргагүй болж байх шиг байна. Б.Ууганбаяр “бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас намайг өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцлая” гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын ерөнхий газрын ажилтанаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс 2 секундийн өөрт ашигтай хэсгийг тасдан аваад, түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсэний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаар ташаа мэдээлэлийг яаран дамжуулсанд харамсаж байна.

Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтанаасаа үнэн бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай, гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “… бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан…” гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтанаас авч бүрэн сонссон бол тэгж гоомой мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрч. Үүнийг одоо УОК-ынхон даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна.

Б.Ууганбаярын хэлсэнээр “бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэдэг нь юу гэсэн үг вэ?! Холбооны зүгээс 30 жил зохион байгуулаад ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил маань шүү дэ. Харин барилдах бөхчүүд ба үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгаа, зарим шийдвэр бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал, гаргаж байгаа шийдвэрүүд нь дээр хэлсэнчлэн бодит байдалд хэрэгжүүлэхэд боломжгүй зэрэг асуудлууд нь УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх. Иймд надаас тэд эхэлж “барилдааныг цуцалж болох уу” гэж асуусан би “болно…” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “…заа баярлалаа…” гэж хоёул зэрэг хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас байгаа. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээлэлээ оруулахдаа вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж би ойлголоо, тиймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ…” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олныг гаргадаг. Дараа нь Бөхийн холбоо буруутан нь болдог учир би хэлсэн ёсоороо л мэдээлэл оруулсан. Ингээд уулзалт нь тарах шиг болж би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдсэнг мэдэхгүй. Удалгүй надруу танихгүй олон дугаар залгасан, мөн дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой “…мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна…” гэж 2 удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тараан, маш ажил хэрэгчээр хандан сууж байсанг хараад ой гутан, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд тайлбарыг өгсөн. Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Барилдааны өмнө Б.Ууганбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид бөхийн өргөөнд ирсэн. Тэдний хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн дэргэд би Б.Ууганбаярт хандан “…чи миний яриаг тасдаж улмаар жудаг ёсгүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө…” гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн 2 секундын яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэж олон нийтэд тараасан.

Иймд олон нийтэд зөв мэдээлэлийг хүргэж нэр төрөө сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албан хаагч хүн цар тахлыг даван туулах талаарх ажлаа зөв зохион байгуулж ажиллахын оронд иргэн миний яриаг ТЕГ-ын ажилтанаар бичүүлэн аваад дараа нь хэсэгчлэн тасдан, мэдээлэлийг гуйвуулж тараан, ажил хийж байгаа дүр эсгэн сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Дахин хэлэхэд би МҮБХолбооны мэдээллийг Шуурхай штабын ажилтануудад хэлж байгаад оруулсан.

-Барилдаан эхлэхийн өмнө УОК-ын Штабын дарга Б.Ууганбаяр Бөхийн өргөө дээр очин та 2 гар барьж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр гарсан?

-Гар барих бол өөр асуудал. Хэн ч хэнтэй гар барьж болно. Харин хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдан, гүтгэлгийг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр тарааж байна гэдэг бол эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү дээ. Ер нь болж байгаа бүх зүйлийг үгүйсгэдэг залуу үеийн хэсэг бий болсон. Тэд ард түмэн, төр засаг, үндэсний өв соёл гээд бүх л зүйлийг харлуулж байхад шийдвэр гаргагчид сул дорой байдлаасаа болж өв соёлоо хамгаалах биш тэднээс эмээн эргэж буцсан олон шийдвэр гаргасан. 3 сая илүү хүнтэй улс 30 хүн жагсахад л өв соёл, бахархал, бусдаас ялгарал болох наадмаа ч хийж чадахгүйд хүрсэн. Бөхийн холбоог удирдаж байгаагийн хувьд бухимдал байна. 1-р сард Цагаан сар, 6-р сард наадам болно гэж бэлтгэл ажлыг хангуулж байгаад гэнэт больдог, бид тоглоомын байгууллага биш. Өөрсдөө 3000 хүн цуглуулаад намын хурлыг, бас шоуг бол хийчихдэг. 11.05-ны өдөр болсон АН-ын хурал дээр дурын иргэн гаднаас хурал руу нь ороод лайв хийгээд хоорондоо хэрэлдэж, ноцолдоод орж гарцгааж байна. Тэнд УОК-ынхон хаана нь байна. 3-р тун шалгаж байгаа, бас шинжилгээ авч байна уу? Үгүй. Харин үүнээс 20 дахин бага хүнтэй спортын уралдаан тэмцээн гэхээр элдэв зүйл шаарддаг. Шаардсан шигээ цар тахлаа хумисан уу гэвэл үгүй. Урсгалаараа л өвдөөд эдгээд байцгааж байна. Сүүлд өөрсдөө эргэж, гишгэсэн мөрөө харж дүгнэдэг бол тун ч марзан шийдвэр гаргацгааж байсанаа ойлгох биз. Одоо төрийн ихэнх албан хаагчид шат шатандаа дээд дарга нартаа тал засах, зөвхөн албан тушаал, алдар нэр бодон, өнөө маргаашийг аргацааж ажиллаж байгаа учир ковид цар тахал эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаанд эргэж буцсан буруу шийдвэр маш олныг гаргаж байгаад хүмүүс нийтээрээ бухимдаж байна. Иргэд, залуучууд нь хэн нэгний хийрхэл, жагсаал цуглаан, үймээн самууныг л сошилоос үзэж түүнд автаж, дасан зохицож байна. Гэтэл нийгэмд маш их эерэг нөлөө үзүүлэх спорт, урлаг соёлын арга хэмжээг ялгавартай хандаж, зохион байгуулж болохгүй. Бүгдэд ижил тэгш хандах ёстой. Үүнийг л залуучууд эсэргүүцэж жагсан, нөү дабль стандарт буюу монголоор алагчлал, өөрсөддөө бусдаас илүү боломж битгий олго гээд өлсөглөн хүртэл зарлаад байх шиг байна.

-Допинг илэрсэн гэх 4 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгсөн үү?

-Одоогоор өгөөгүй байна. Мэдэгдлийг өгсөнөөс хойш 10 хоногийн дотор хариугаа өгөх журамтай. Маргааш тэр хугацаа нь дуусна. 3 бөх шинжилгээний хариугаа аван Допингийн эсрэг үндэсний төвөөс хориглосон ямар эм бэлдмэл илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг авч байгаа байх. Нэг бөх аваагүй байна. Допингийн шинжилгээ авах, зөрчил гаргасан талаарх мэдээлэл өгөх, в сорьцоо шинжлүүлэх хүсэлт, хариуг зарлах зэрэг процессийг журмын дагуу шийдвэрлэж, холбоо асуудал үүсгэхгүй нягт нямбай хандах хэрэгтэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 202.55.188.110

Magaljav mundag zaluu shuu

Avatar

Зочин 2021-11-08 64.119.26.165

Магалжавын зөв, Ууганбаяр гэдэг чавганц Төрийн нэр бариад, бас ард түмнийг дээрэлхэх маягтай

Avatar

Зочин 2021-11-08 185.100.87.139

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-08 202.9.46.158

МҮБХ-ны тэргүүндээ ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-11-08 202.126.89.181

Наад асуудал чинь юу ч биш 11 сарын 6 Найрамдалд 200 хүний хүлээн авалтыг хийсэн байна. Татвар төлөгчдын мөнгөөр архи ууж хоол идсэн нөгөө хууль дүрэм журам халдвар хамгаалалын дэглэм нь хаана байнаа. Үүнийг шалгадаг газар нь шалгаачээ

Avatar

Зочин 2021-11-08 202.126.88.234

Энэ бөхийн хүрээнийхэн хэрүүлд үнэн жаатай юм аа, үхэх гэж байгаа юм аятай л дайраад байх, юуг ч хэрүүл болгох чадвартай

Avatar

Зочин 2021-11-08 72.196.192.250

Magaljav bol ergen butssan, biye umuursun, vl bvteh nuhur yumaa !

Avatar

Зочин 2021-11-08 202.9.46.6

Дотоодод халдвараа алдсан нь тэр Ууганбаяр гэх нөхөр хариуцсан ажлаа хийж чадаагүйгээс болсон. Шууд зайлуулах ёстой байтал байж байж нэг юм зайлах шиг болсон чинь дахиад л авчраад чухал албан тушаалд тавьчих юм. Ерөөсөө ойлгохгүй байна

Avatar

Зочин 2021-11-08 66.181.171.34

Ууганбаяр бол нэр төрийн төлөө дон шүгэлсэн п***а байгаа юм

Avatar

Зочин 2021-11-08 103.26.194.126

Magaljav shudarga zuv zaluu bn lee,buhiin holboogoo zuv huneer udirduulj bn gej bodoj bn,harin humuus hoorond sanaatai sanaaguigeer buruu medeelel damjuulj baigaa turiin alban haagchtai hatuu arga hemjee avah heregtei,tsaashid surgamj bolno iimerhuu judaggui yavdal daamjirval notstoi asuudal uusene shuu

Avatar

Зочин 2021-11-08 202.126.88.157

Болдогсон бол Эрээний Захирагч нарыг Монголд авчраад 1 жил ажиллуулчихсан…🙏🙏🙏 Тэгвэл манай улсын хамаг бүхэн эмх цэгцэндээ ороод л ёстой маргаашнаас нь Хөгжөөд хөгжөөд явна даа

Avatar

irgen 2021-11-08 119.40.103.3

magaljav zaan zuv yarisan bna, ene neg hiirhsen humuusiin surtei medeelliig dor dor ni nyagtalj yavah estoi. uuganbayar gej ugaasaa jaahan hiitei hun l dee, gehdee end bur ch hariutslagagui zavaan handsan bna. odoo huuhed ch iim hogiin yum hiihgui shde. neg l ih surjignesen humuus baidag bolloo. magaljav uchriig ni olj ergeed olon tumend medeelel uguh heregtei

Avatar

Зочин 2021-11-08 202.179.25.161

За олигтойхон илчил яадаг хүн гүтгэсэн илжиг вэ

Avatar

s** 2021-11-08 192.82.65.168

Magaljaw chine harin ene buhiin holboog udirdwal udirdchihaaar zaluu bnlee shuu sain ajillaad bgaarai

Avatar

Ууганбаярт 2021-11-08 192.82.71.100

Ер нь Ууганбаяр бол хэзээний нэр төр, алдар хүндэд дуртай, өөрийгөө дөвийлгөх дуртай. Хоосон сүржигнүүр, ойворгон, төрийн хүний намба муутай хүн. Генерал болоод энэ зан нь өөрчлөгдөх байх гэж бодож байлаа. Даанч өөрчлөгдөөгүй бна. Сүржигнэж УОК дээр ширээ тойруулж хэдэн дарганцарыг суулгаж тэрүүхэн тэндээ шийдчих асуудлыг лайв хийн Монгол улс даяар цацаж далдаганаж байгаа нь төрийн ажлын намбагүй, төрийн хүний ноён нуруугүй, алсын бодолгүй, далчигануур амьтан болохыг нь нотолсон доо.

Avatar

иргэн Чулуунаатар... 2021-11-08 202.21.109.77

Тэр нэг чадваргүй..УУГАН баяр гэдэг сүржигнүүр нөхөрийг ЗАЙЛУУЛААЧ ээ…
ӨӨР залуу хүнийг ажилуулаач ээ. СҮРЖИГНҮҮР мэдлэггүй УУГАН гэгчийг өөр жижүүр мэжүүрхэн хийлгээч ээ..

Avatar

Зочин 2021-11-08 64.119.24.21

Угаасаа онцгой байдлын онгироо ууганаа гэж алдартай далдаганасан нөхөр байдаг ш дэ

Avatar

Чулуунбаатар 2021-11-08 202.21.109.77

Магалжавын зөв…Тэр нэг Иргэний хамгаалалтын…Онцгой байдлын сагсуу…сүржигнүүр нөхөрийг шүүхэд өгөх хэрэтэй… Худлаа СҮРЖИГНЭХЭЭ болино биз…ЕР нь ТЭР УУГАНБАЯР гэгч нь ЭХНЭРИЙН ХАМТ хувийн ажилд зугаалж яваад ОНЦГОЙ БАЙДЛЫН ЖИП ..МАШИН эвдсэн..гэсэн МЭДЭЭ их БАЙДАГ…ЕР НЬ НЭГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХҮН БАЙХ ….
БӨХИЙН ХОЛБООНЫ ЗӨВ өөөө

Avatar

зочин 2021-11-08 202.179.27.148

уламбаяр гэж чадваргүй арчаагүй амьсгааг яагаад байлгаад байдаг юм өол доо чөдвартай хүмүүс байж л өайна

Avatar

Зочин 2021-11-08 66.181.160.77

Бөхийн холбоо УОК-оос илүү ажил хийдэг үү,хир хөлс ханхлуулахаас өөр юу хийдэг вэ?Авилгал хөгжиүүлж улс орныг сөхрүүлэхэд оруулсан гавъяа чинь л их байх,бөхчүүдийн.

Avatar

хүннү 2021-11-08 202.179.26.242

За даа Магалжав худлаа ярих хүн биш дээ. Ууганбаяр генерал иймэрхүү зүйлд орооцолддог муу л байна. Чухам яагаад "лайвчин" болсон юм болдоо. Ер нь төрд ажилдаг, тэртусмаа удирдах албаны хүмүүс буруу, зөв аливаа асуудлыг "лайвдаж" жижигрэх хэрэггүй л юмсан.

Avatar

Зочин 2021-11-08 76.123.139.230

ТАРВАГА. ЖОНХУУ хоёр Долгорсүрэнгийн шуналын тулам болсон хөвгүүдтэй нийлж энэ луйврыг хийлээ дээ. ТАРВАГА-н энэ сайт энэ луйврын талаар ямар ч мэдээ гаргахгүй нам дарж байна. ЖОНХУУ-н жолооч байсан Сахал Эрдэнэбилэг өмнөх амжилтгүй луйврынхаа шархыг ХААН банк-наас нөхөхийг хүсэж байна. Долгорсүрэнгийн шуналын туламууд Хөрөнгө оруулалтын банкаараа Нийгмийн даатгалын 80 орчим тэрбум төгрөгийг луйвардсан тэр шархаа ХААН банкаар гаргуулахаар зорьж байна.

Avatar

Зочин 2021-11-08 103.229.179.2

naad bichij bgaa yumsad chin yamar ch logic hamaaral alga. ergeed sain unshaad tsegtseleed arai iluu oilgomjtoi aguulamjtai yum bichij bai.

Avatar

ХУУЛЬ, ЖУРАМ БҮРИЙГ ЗӨРЧДӨГИБӨХЧҮҮД ЗАЙЛААААА ЗАЙЛ ‼️ 2021-11-08 202.126.88.156

ЭНЭ БӨХЧҮҮД ЗАЙЛАААА ‼️ БҮХ ХУУЛЬ ЖУРАМ, ЁС ЖУДАГИЙГ УЛАНДАА ГИШГЭДЭГ ТЭНЭГ БӨХЧҮҮД ЗАЙЛ ЗАЙЛ ‼️

Avatar

Зочин 2021-11-08 64.119.29.142

ЭНэ Ууганбаяр гэж хүн төр иргэдийн хооронд чулуу хаяад, хачин нөхөр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж