Монголоос Японд очсон иргэд 3 хоног тусгаарлагдана | News.MN

Монголоос Японд очсон иргэд 3 хоног тусгаарлагдана

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Монголоос Японд очсон иргэд 3 хоног тусгаарлагдана

Японы Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украин, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улс орнуудаас зорчин ирэгсэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.
Тиймээс арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна.
Тусгаарлах байрыг Японы хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Японы Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ. Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Японд зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр нь мөрдөгдөх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: https://www.mhlw.go.jp/content/000851895.pdf
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 185.100.87.139

******** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Гэрийн тусгаарлалт 2021-11-08 202.21.127.160

3 хоног Япон улсын Засгийн газраас бэлтгэсэн байранд байж гараад дараа нь 14 хоног өөрийгөө гэртээ ч юм уу зочид буудалд ч юм уу байх газраа тусгаарлах юм байна. Сая мэдээг нь уншлаа

Avatar

Зочин 2021-11-08 218.103.114.183

сулруулж байхад чангатгаж байна л гээд байх юм, өмнө бүр нэвтрүүлдэггүй байсан биздээ

Avatar

АРД 2021-11-08 64.119.25.91

Буруу ойлгоод байна. Япон улс Монгол иргэнийг нэвтрүүлэхгүй хориглосон хэвээр байгаа. Энэ нэвтрээд байгаа хүмүүс чинь Японы иргэн аль эсвэл иргэншил авсан, ЗГ хоорондын гэрээтэй хүмүүс л явж байгаа.

Avatar

Буриад 2021-11-08 178.62.254.229

Самуурайнууд Монголыг эзлэх гэж 1939 онд довтлоод Оросуудад хоншоороо тас цохиулсан өшөөгөө авч байгаа юм.

Avatar

Зочин 2021-11-08 59.153.84.70

Энд иймэрхүү сэтгэгдэл бичээд байгаа дуракууд үнэхээр ийм мангар юмуу эсвэл зориудаар ингэж бичиж өөртөө анхаарал татах гэсэн тэнэгүүдүү

Avatar

Зочин 2021-11-08 202.179.26.139

тэнэг нь үнэн юм даг. осоржамаа бол хандалтаа нэмэх гэж ингэж байна гэхсэн. нэр усгүй ийм юмнууд хэний анхаарлыг татах вэ дээ. соц нийгмийн үед бүтээгдсэн бүтээл дээ.50_60 настнууд дунд түгээмэл сэтгэцийн эмгэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж