Монголоос Японд очсон иргэд 3 хоног тусгаарлагдана

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Монголоос Японд очсон иргэд 3 хоног тусгаарлагдана

Японы Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украин, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улс орнуудаас зорчин ирэгсэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.
Тиймээс арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна.
Тусгаарлах байрыг Японы хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Японы Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ. Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Японд зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр нь мөрдөгдөх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: https://www.mhlw.go.jp/content/000851895.pdf
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж