Мэдэгдэл | News.MN

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр нэр бүхий банкуудтай холбогдуулан Монголбанк, түүний удирдлага, мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан, банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хуурамч мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тухайд

Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Япон улсын Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-д бүртгэлтэй “Савада Холдингс” компанийн хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагдаж эзэмшигчид нь өдөр тутам өөрчлөгдөж байдаг хэдий ч Монголбанк нь Банкны тухай хууль, тогтоомжийн дагуу арилжааны банкны бүтцэд томоохон өөрчлөлт орохоор бол зөвшөөрөл олгох зохицуулалттай.

“Савада холдингс” компанийн хувьцаа эзэмшигч Япон Улсын иргэн Савада Хидеогийн хувьцаа эзэмшлийн хэмжээ нь гадаадын хөрөнгийн зах дахь хөрөнгө оруулагч хооронд хийсэн хэлцлийн хүрээнд 2003 оноос 42%-аас 26% хүрч буурсан байх бөгөөд энэхүү хэлцэл, үйл ажиллагаанд Монголбанк өмнө нь оролцож эцсийн зөвшөөрөл өгөх, мэдээлэл авах байдлаар зохицуулж байгаагүй болно.

2019 оноос тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчийн зүгээс өөрийн хувьцааг худалдах асуудлыг Монголын талд тавьж эхэлсэн бөгөөд Монголбанканд мэдээлээгүйгээр гадаад болон дотоодын олон хөрөнгө оруулагч нар хувьцааг сонирхон холбогдох хэлэлцээр, хэлцлийг хийж байсан байх магадлалтай. Монголбанкны зүгээс хувьцаа эзэмшигчийн шалгуур, хөрөнгийн гарал үүсэл, бусад шаардлагыг Банкны тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох этгээдүүдээс шаардаж албан тоотыг тухай бүр нь өгч ирсэн болно.

Монголбанканд Япон Улсын “Упсилон” ХХН, “Мета капитал” компани нь “Савада холдингс” компанийн толгой компани буюу Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох тухай зөвшөөрөл, бүртгэл хийгдээгүй болохыг үүгээр мэдэгдье. Хэрэв нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн шаардлагатай холбоотой дээрх зохицуулалтыг Хаан банкны хувьцаа эзэмшигч зөрчсөн, бүрдүүлсэн баримт бичиг хуурамч, ташаа бол Монголбанк хуульд заасан албадлагын арга хэмжээг авч ажиллана.

2010 онд УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болохыг хориглосон байдаг. Тус зохицуулалтын хэрэгжилтийг хангах хүрээнд хэд хэдэн банк нэгдсэн болно. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх зохицуулалттай болсон төдийгүй 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хуулийн шаардлагыг банкууд биелүүлсэн байх ёстой.

Үндэсний хөрөнгө оруулалт, Чингис хаан банкны тухайд

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банктай холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Монголбанк арилжааны банкны 160 тэрбумын өрийг өөр дээрээ татсан гэнэ” гэх гарчигтай нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан тус банкуудын өрийг Монголбанк өөртөө шилжүүлэн авсан гэх мэдээлэл нь огт ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэл болохыг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна.

Цахим орчин болон хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр Монгол Улсын  Төв банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тархаж байгаад гүнээ харамсаж байна.

МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 103.14.36.18

Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрийн мөнгөөр хувьчилж авсан хэмээн МАН-ын зүгээс ХХБ-ны эзнийг буруутгаж шоронд оруулж байсан. Тэгвэл ХААН банкны хувийг мөн л төрийн буюу НДСангийн мөнгөөр авсан байхад МАН яагаад дуугүй байна? Яг ижил тохиолдол болчихоод байхад хууль ижилхэн үйлчлэх ёстой бус уу.

Avatar

Зочин 2021-11-08 185.100.87.139

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

irgen 2021-11-08 192.82.69.28

alban bichgiin utga aguulgiig unshij oilgoh chadvargui ,ulsturjuuleh sonirhol buhii humuusiin hiirhel bno doo .

Avatar

Зочин 2021-11-08 202.126.90.151

Japan aas huviig ni hudaldaad avahaar yu ni bolohgui bgain? Neelttei huvitsaat company savadagin mongolchuud bugdeeree hudaldaad avchaach!!!

Avatar

Zochin 2021-11-08 202.131.245.34

Жонхуу минээ ажлаа хий. ҮХОБ, ЧХБ 2-оо цэгцлээчээ…банкны салбарыг энэ 2 банк нураалаа

Avatar

иргзн 2021-11-08 202.179.27.7

Хууль зүйн сайд, Нийслэлийн ЗД-ын оролцоотой Банк дампууруулах томоохон Гэмт хэрэг явагдаж байна

Avatar

Жанхуугийн Монгол 2021-11-08 64.119.25.91

1000-ны шилдэг хулгайч, луйварчин, өмхий төвд тайрдас жанхуугийн тархи муу юмандаа хамгийн сайн ажиллана. Сахал эрдэнэбилэг бол зүгээр шатрын хүү, энэ шатрын хүүгийн ард 1000-ны шилдэг хулгайч, луйварчин, өмхий төвд тайрдас жанхуу байгаа. ХААН банкийг өөрийн болгож, үнийг нь унагаахын тулд хадам ахын туслалцаатай КГБ-ын харъялалттай хакеруудыг хөлсөлж ард түмний дансан дахь мөнгийг луйвардаж авсан….

Avatar

Зочин 2021-11-08 202.126.90.18

Halzuugiin emee zagt ni uuj bai! Algasaj bolohgui shuu.

Avatar

ИРГЭН 2021-11-08 202.9.46.111

ЛХАГВАСҮРЭНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БИЧГИЙГ ХҮРЭЛБААТАР БАРИМТААР НЬ ХАРУУЛСАН ШҮҮ ДЭЭ. !!!!!!! ИЙМ НОТОЛГОО БАЙХАД ЛХАГВАСҮРЭН ГЭДЭГ АМЬТАН ЮУ ЧАЛЧААД БНА АА !!!!!!ХААН БАНК ОДОО ДАМПУУРНА!!!!!!!!!!!!

Avatar

Дээрэм 2021-11-08 202.21.127.160

Ер нь бизнес нь овоо яваад хөл дээр нь босоод ирэхээр нь төрийн нэрээр дээрэм хийдэг л болж байна даа. Сая даатгал бас л нэг
иймэрхүү яриа болж байна. Японд олож жил машин барьсан, тэнд төрийн даатгал гэж байхгүй, бүгд хувийн хэвшил. Нэртэйгээр нь дэлхийд зарлаад нэг намын дарангуйлал руугаа ормоор юм даа

Avatar

Зочин 2021-11-08 103.14.36.18

ҮХОБ-д хадгалуулаад авч чадахгүй байгаа НДС-ийн хэдэн зуун турбум төгрөгөө авч чадахгүй байгаа талаараа уг мэдэгдэлд дурдаагүй байх шив. Тухайн арилжааны банкуудад жил бүр МБ-аас аудит хийж байгаа. Тэрхүү аудитаар дампуурахад хүрчихээд буй асуудлыг ил гаргаж тавилгүй нуун дарагдуулсан явдал нь үгсэн хуйвалдсан болохыг илэрхийлж байгаа бус уу.

Avatar

зочин 2021-11-08 202.179.27.148

чадваргүй лхагвасүрэнг хэзээ зайлуулах вэ

Avatar

иргэн 2021-11-08 76.123.139.230

ТАРВАГА. ЖОНХУУ хоёр Долгорсүрэнгийн шуналын тулам болсон хөвгүүдтэй нийлж энэ луйврыг хийлээ дээ. ТАРВАГА-н энэ сайт энэ луйврын талаар ямар ч мэдээ гаргахгүй нам дарж байна. ЖОНХУУ-н жолооч байсан Сахал Эрдэнэбилэг өмнөх амжилтгүй луйврынхаа шархыг ХААН банк-наас нөхөхийг хүсэж байна. Долгорсүрэнгийн шуналын туламууд Хөрөнгө оруулалтын банкаараа Нийгмийн даатгалын 80 орчим тэрбум төгрөгийг луйвардсан тэр шархаа ХААН банкаар гаргуулахаар зорьж байна.

Avatar

Зочин 2021-11-08 122.201.22.96

2021.12.31-нд хугацаанд багтаж арилжааны банкны өөрийн хөрөнгийн доод хэмжээ 100 тэрбумаас дээш төгрөгт хүрсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгийн хэмжээ 100 тэрбумаас доош хэмжээтэй 4 банк байна. Эдгээр 4 банкууд он дуустал үлдсэн 2 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар (мэдээж хуулийн дагуу) өөрийн хөрөнгийн хэмжээгээ 100 тэрбум төгрөгт хүргэх ёстой.

Avatar

Зочин 2021-11-08 192.82.65.87

Иш чааваас. Бүхэл бүтэн бүрэн эрх улсын Төв банк ийм ч бичиг баримт гаргаж байх гэж дээ. Бичиг баримт боловсруулах ур чадвар, утга агуулга огт алга даа.

Avatar

Зочин 2021-11-08 103.26.193.233

"Гэмт хүн гэлбэлзэнэ" гэдэг Монголбанкны Ерөнхийлөгч н.Лхагвасүрэн гэж хүний нүүр лүү ч эгц харж чадахгүй хий л гараа савчуулсан нөхөр , зайлуувал таарна !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж