Covid-19-ийн шинэ хувилбаруудыг хурдан илрүүлэх боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн шинэ хувилбаруудыг хурдан илрүүлэх боломжтой болно

Covid-19-ийн шинэ хувилбаруудыг хурдан илрүүлэх боломжтой болно

Монгол-Тайванийн төлөөллүүдээс (Ай Си Ти Групп ХК, МУИС, ШУТИС, Цин Хуа Их Сургууль) бүрдсэн Олон Улсын баг бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд гурван жилийн хугацаанд SERS нано-мэдрэгч болон гүн сургалт ашиглан Covid-19 түргэн илрүүлэх наночип оношлуур бүтээхээр судалгааны хамтын ажиллагаа эхлүүлэхээр боллоо.

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Си Ти Групп нь Монгол улсын суурь салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуй, санхүү, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг. Бид үүлэн технологи, блокчейн, веб хөгжүүлэлт, апп хөгжүүлэлт, хиймэл оюун, дата сайнс, BI, орон зайн мэдээллийн систем гэх мэт чиглэлүүдэд салбартаа тэргүүлэгч мэргэжлийн зөвлөх, ажилчдаас бүрдсэн 350+ хүний нөөцтэйгөөр цахим Монгол улс байгуулах их үйлсэд хүч нэмж байна.

Байгууллагын стратеги, нийгмийн хариуцлага, R&D-н хүрээнд ковидийн үеийн цар тахлыг даван туулах болон нийтийн эрүүл мэндийн төлөө Монгол-Тайванийн төлөөллүүдээс (Ай Си Ти Групп ХК, МУИС, ШУТИС, Цин Хуа Их Сургууль) бүрдсэн Олон Улсын баг бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд гурван жилийн хугацаанд SERS нано-мэдрэгч болон гүн сургалт ашиглан Covid-19-г түргэн илрүүлэх наночип оношлуур бүтээхээр судалгааны хамтын ажиллагаа эхлүүлэхээр боллоо.  Ай Си Ти Группийн хувьд хиймэл оюун тэр дундаа гүний сургалтын чиглэлийн судалгаа, хөгжүүлэлтийг хариуцан ажиллана.

Covid-19-н оношлууруудад тавигдах гол шаардлага нь хурдан хугацаанд, өртөг багатайгаар найдвартай оношлох юм. Бидний судалгааны ажлын үр дүнд бий болох оношлуур нь 30 минут хүртэлх хугацаанд хурдан, нарийвчлал өндөртэй, найдвартайгаар өмнө нь халдвар авч байсныг тодорхойлох, вирусийн шинэ хувилбаруудыг амархан таних боломжтой болох бөгөөд мөн оношлуурыг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зардал бүтээгдэхүүний үнийн дүнд нөлөөлөхүйц бага байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж