Н.Наранхүү дэлхийн медальтан боллоо | News.MN

Н.Наранхүү дэлхийн медальтан боллоо

Н.Наранхүү дэлхийн медальтан боллоо

Н.Наранхүү дэлхийн медальтан боллоо

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Сербийн нийслэл Белградад болж өчигдөр/2021.11.07/ өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Н.Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр эхний барилдаандаа Беларусийн тамирчин Ислам Гуйсеновыг 8:2-оор, хоёр дахь барилдаандаа Ираны бөх Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын тамирчин Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Оросын бөх Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсов.

Ийнхүү Белградын дэвжээнд Монголын долоон тамирчин зодоглосноос хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тэмцээн эхлээд удаагүй байхад эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн билээ.

Сонирхуулахад, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Н.Наранхүүгийн төрсөн ах ОУХМ Н.Насанбуян 2014 онд өсвөр үеийн, 2017 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.

Мөн М.Мөнхгэрэл эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд тавдугаар байрт оров. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн тамирчин Зенеп Йетгилд аргагүй туршлага дутан 3:8-аар ялагдлаа. Эрэгтэй бөхчүүдээс өнөөдөр барилдсан Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), Б.Сундуйжадамба (70 кг), Д.Батзул (79 кг) нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 185.31.175.252

========== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-11-08 202.21.113.146

хэдүүлээ сайхан хөгжиж байна даа, ард түмний амьдрал сайжраад энэ мэдээнд бүгд баярлаж байна даа

Avatar

Зочин 2021-11-08 66.181.160.118

Залуус сайн байнаа. Шинэ залуу үе маань бүх юмаараа л илүү байна…

Avatar

sain bnaa. 2021-11-08 139.5.218.89

dandaa sain ornuudiig ylsan bna. orosd bol en tentsvv l ylagdasan bna..

Avatar

Зочин 2021-11-08 66.181.183.181

Олимпоос юм зулгаа.. Бүх юм байна… Биеийн болоод сэтгэл санааны Бэртэл авч болохгүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж