Иракийн ерөнхий сайдын гэр рүү тэсрэх бөмбөгтэй дроноор халджээ | News.MN

Иракийн ерөнхий сайдын гэр рүү тэсрэх бөмбөгтэй дроноор халджээ

Иракийн ерөнхий сайдын гэр рүү тэсрэх бөмбөгтэй дроноор халджээ

Иракийн ерөнхий сайдын гэр рүү тэсрэх бөмбөгтэй дроноор халджээ

Иракийн ерөнхий сайд Мустафа аль-Кадхимийн гэр рүү өнгөрсөн шөнө тэсрэх бөмбөг суурилуулсан дроноор халджээ. Иракийн өндөр хамгаалалттай "ногоон бүсэд" орших түүний гэр рүү тэсрэх бөмбөгтэй гурван дроноор дайралт хийсний хоёрыг нь сөнөөсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Халдлагаас ерөнхий сайд Мустафа аль-Кадхими эсэн мэнд гарсан ч зургаан бие хамгаалагч нь гэмтэж, гэр нь сүйдсэн байна.

Иракийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн гарсан бослогын дараа энэхүү халдлага гарсан нь анхаарал татаж байна. Тагнуулын албаны дарга асан Мустафа аль-Кадхими нь өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайдын тангаргаа өргөсөн юм.

Иракийн аюулгүй байдлын албаныхан энэхүү халдлагыг урьдаас төлөвлөсөн гэдгийг мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг онцолжээ.

Өмнө нь 2017 онд Иракийн хойд хэсгийн Мосул хотыг эзлэх үеэр  Исламын улс бүлэглэлийн дайчид худалдааны зориулалттай дронд тэсрэх бөмбөг бэхлэн  халдлага үйлдэж байв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-08 185.31.175.252

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж