Үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн осол өчигдөр /2021.11.07/ гарчээ. Осол Баянгол дүүргийн нутаг, III, IV хорооллын ахуйн үйлчилгээний уулзварт болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Осолд өртсөн цагдааг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн бөгөөд нуруундаа гэмтэл авсан гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор цагдаагийн албан хаагч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин осол гаргасан жолоочийг санаатай үйлдэл гаргасан эсэхийг тогтоохоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан аж.
Үүнээс өмнө Бөхийн өргөөний уулзвар орчимд согтуу жолооч үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол өнгөрсөн сарын 26-нд гарч байв.
Холбоотой мэдээ