Ким Кардашиан “Saturday Night Live" шоуны од Пит Дэвидсонтой болзож эхэлсэн тухай мэдээ түүний салсан нөхөр Канье Уэстийг багагүй бухимдуулж эхэлсэн бололтой. Энэ оны эхээр тэдний салалтын тухай мэдээ гарах үед 44 настай реппер элдэв мэдэгдэл хийлгүй нам жимхэн байв.
Гэвч дээрх цуурхал энэхүү байдлыг өөрчилсөн нь тодорхой байна. Канье Уэст саяхан "Drink Champs" подкастад оролцох үеэрээ салсан эхнэртэйгээ эвлэрэх бодолтой байгаагаа илэрхийлсэн төдийгүй Кардашианаас салсан ч “тэр миний эхнэр хэвээр” гэж хэлсэн байна.
Ярилцлагын үеэр реппер "Бичиг цаастай огтхон ч холбоогүйгээр тэр миний эхнэр хэвээр байх болно" гэжээ.
Кардашиан энэ оны эхээр салах өргөдлөө өгсөн юм. Тэрбээр “Saturday Night Live" шоуны арга хэмжээнд оролцох үеэрээ Уэстийн ажил мэргэжил болон өөрсдийн хүүхдүүдээр бахархдаг ч түүний хувийн зан чанартай холбоотойгоор салах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдсэн билээ.
Харин Уэст "Энэ миний хувьд тоглоом биш. Миний хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт байхыг хүсч байгаа. Би ч гэсэн хамтдаа байхыг хүсч байна” гэжээ. Кардашианыг Дэвидсонтой болзож эхэлснээр Уэст түүний инстаграм хуудсыг хоёр дахь удаагаа дагахаа больсон байна.
Тодруулбал, Уэст "Донда" цомгоо гаргахаас өмнө буюу есдүгээр сард Кардашианыг дагахаа больсон ч удалгүй дагаж эхэлсэн билээ. Ийнхүү Кардашианаас зайгаа барих шийдвэрийг дахин гаргасан бололтой. Тэд 2014 онд гэрлэж, өдгөө Норт, Сейнт, Чикаго, Псалм гэсэн хоёроос найман насны дөрвөн хүүхэдтэй болжээ.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ