Алтны уурхай руу "дайрсан" 18 мянган хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.08-нд нийтлэгдсэн

Алтны уурхай руу "дайрсан" 18 мянган хүнийг баривчилжээ

Алтны уурхай руу "дайрсан" 18 мянган хүнийг баривчилжээ

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гардаг аймаг, сум, газруудыг тодорхойлсон байна. Тухайлбал, Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд түр ажиллагаатай 11 хяналтын цэг байгуулжээ.

2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны хоёр, бусад нэг ашигт малтмалын илэрц бүхий газарт 58 удаагийн үйлдлээр, 18 мянган орчим иргэн дайрч орж, хууль бусаар ашигт малтмал олборлож, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан байна.
Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт “Хамтын эх булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогчид дайран оржээ. Тус албанаас дөрвөн удаа нийт 16 алба хаагч, зургаан тээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй найман, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажиллав.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж