Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээгээр өсөв | News.MN

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээгээр өсөв

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээгээр өсөв

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээгээр өсөв

Буудайн тариалангийн ургац хураалт багасч, дал модны тосны үнэ өсчээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2011 оны долдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа талаар НҮБ-ын хүнсний агентлаг Пүрэв гаригт мэдэгдэв.

Тодруулбал, Ромд төвтэй Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр хүнсний барааны олон улсын үнэ гурав дахь сардаа дараалан гурван хувиар өссөн аж. Канад, Орос, АНУ зэрэг буудай экспортлогч орнууд ургац хураалтыг багасгасны улмаас улаан буудайн үнэ таван хувиар өсчээ.

Мөн аравдугаар сард ургамлын тосны үнэ 9.6 хувиар өссөн нь бүх цаг үеийн хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Малайз улсад цагаач ажилчдын хүч цөөрсөн нь энэ үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлжээ.

Мөн гоймонгийн томоохон экспортлогч төдийгүй хэрэглэгч Итали улсад энэ оны сүүлчээр тус бүтээгдэхүүний үнэ өсөх өндөр эрсдэл нүүрлэж буй. Итали улс гоймонгийн үйлдвэрлэлд хэрэглэдэг хатуу улаан буудайн 40 орчим хувийг Канад улсаас импортолдог байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нэг уут гоймонгийн үнэ 20 евро центээр өсөх магадлалтай байгаа нь италичуудын өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ 15-20 хувиар нэмэгдэхийг илтгэж байгаа юм.

Тус байгууллагаас мөн дэлхийн үр тарианы нөөц 2021-2022 онд буурах хандлагатай байгааг анхааруулсан юм. Иран, Турк, АНУ-д улаан буудайн үйлдвэрлэл буурч байгаа нь энэ таамаглалыг дэвшүүлэх гол хүчин зүйл болжээ.

Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд эрчим хүч, нийлүүлэлтийн өртөг ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-07 199.249.230.88

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-07 202.55.188.84

Mongold bol 2, 3 dahin usuj baina. Ard tumen ni bololtsootoi bolomjtoi uchraas amidraad baina daa tuunees bish amidral hetsuu baisan bol garch jagsaad temtseh l yostoi

Avatar

ZOCHIN 2021-11-07 66.181.183.129

МАНАЙ УЛСАД УЛААН БУУДАЙ САЙН УРГАСАН БИЗДЭЭ.., ХЭРЭГЛЭЭНЭЭС 2 ДАХИН ИХ ХУРААСАН ГД БАЙСАН, ИЛҮҮҮ ГАРСНААР ГОЙМОН ХИЙЖ БУСАД УЛСАД ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БНА, ТОМЧУУД ҮҮНИЙГ БОДОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2021-11-07 202.126.88.157

ТЭРЙИГ ЗАРЖ ДОТООДЫН НӨӨЦӨӨ СҮЙДЛЭЭД ЮУ ХИЙХЭВ….МОНГОЛД Л БАРААНЫ ҮНЭ ӨСӨХИЙН ШАЛТАГ……

Avatar

Зочин 2021-11-07 202.126.89.155

Дэлхийд хүнсний үнэ 1 – 10 хувь өсөхийг маш өндөр гэж том асуудал болдог. Харин монголд бол дамын наймаачид шулаачид 50 – 500 хувь нэмэхэд зүгээр энгийн зүйл гэж үздэг. Монгол бол бие биенээ барьж идсэн шуналын бузар болсон махчингууд ба төр засаг бол мануухайнаас дор үхмэл юмаа.

Avatar

Зочин 2021-11-07 202.55.191.130

hun bish bish, berdiin setgeltei bie bienee amidaar ni barij iddeg yoroolgui shunaltai buzar araatnuud

Avatar

Зочин 2021-11-07 192.82.70.33

Тэрийг өөр сортоор хийдэг.ДУРУМ гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж