Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээгээр өсөв

Хуучирсан мэдээ: 2021.11.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээгээр өсөв

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээгээр өсөв

Буудайн тариалангийн ургац хураалт багасч, дал модны тосны үнэ өсчээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2011 оны долдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа талаар НҮБ-ын хүнсний агентлаг Пүрэв гаригт мэдэгдэв.

Тодруулбал, Ромд төвтэй Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр хүнсний барааны олон улсын үнэ гурав дахь сардаа дараалан гурван хувиар өссөн аж. Канад, Орос, АНУ зэрэг буудай экспортлогч орнууд ургац хураалтыг багасгасны улмаас улаан буудайн үнэ таван хувиар өсчээ.

Мөн аравдугаар сард ургамлын тосны үнэ 9.6 хувиар өссөн нь бүх цаг үеийн хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Малайз улсад цагаач ажилчдын хүч цөөрсөн нь энэ үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлжээ.

Мөн гоймонгийн томоохон экспортлогч төдийгүй хэрэглэгч Итали улсад энэ оны сүүлчээр тус бүтээгдэхүүний үнэ өсөх өндөр эрсдэл нүүрлэж буй. Итали улс гоймонгийн үйлдвэрлэлд хэрэглэдэг хатуу улаан буудайн 40 орчим хувийг Канад улсаас импортолдог байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нэг уут гоймонгийн үнэ 20 евро центээр өсөх магадлалтай байгаа нь италичуудын өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ 15-20 хувиар нэмэгдэхийг илтгэж байгаа юм.

Тус байгууллагаас мөн дэлхийн үр тарианы нөөц 2021-2022 онд буурах хандлагатай байгааг анхааруулсан юм. Иран, Турк, АНУ-д улаан буудайн үйлдвэрлэл буурч байгаа нь энэ таамаглалыг дэвшүүлэх гол хүчин зүйл болжээ.

Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд эрчим хүч, нийлүүлэлтийн өртөг ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж