Баар, караокед эрсдэл өндөр тул III тунг заавал шалгана

Хуучирсан мэдээ: 2021.11.07-нд нийтлэгдсэн

Баар, караокед эрсдэл өндөр тул III тунг заавал шалгана

Баар, караокед эрсдэл өндөр тул III тунг заавал шалгана

Улсын онцгой комиссоос аж ахуй нэгжүүд 00.00 цаг хүртэл ажиллах зохицуулалтыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Тиймээс баар, караоке, ресторанаар үйлчлүүлэх иргэд заавал гуравдугаар тунд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэрсэн бол нотлох бичиг баримтыг харж нэвтрүүлэхээр болжээ.

УОК-ын шуурхай ажлын хэсгийн хурлаар Covid-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар, нийгэмд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж буй бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 21 хувийг хамруулсан байна.

Гуравдугаар тундаа иргэд идэвхтэй хамрагдвал цаашид хөл хорио тогтоохгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. Мөн зорилтот бүлгийн 50 хувь вакциндаа хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг түвшин бууруулна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж