Согтуугаар жолоо барьснаас хоногт 100 гаруй осол гарч байна | News.MN

Согтуугаар жолоо барьснаас хоногт 100 гаруй осол гарч байна

Согтуугаар жолоо барьснаас хоногт 100 гаруй осол гарч байна

Согтуугаар жолоо барьснаас хоногт 100 гаруй осол гарч байна

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай дуудлага, мэдээллийн төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан дуудлага хоногт 100 гаруй ирдэг байна. Жолоодох чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан 103 дуудлага сүүлийн 24 цагт бүртгэгджээ. Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сүүлийн жишээ гэхэд л согтуугаар машин жолоодож яваад онхолдсоны улмаас хоёр хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд гэмтсэн байна. Тодруулбал, “Дархан-Уул аймгийн Орхон сумын Салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны 15:18 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Энэ дагуу шалгахад Иргэн Б приус маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад онхолдож, машинд зорчиж явсан дөрвөн настай хоёр хүүхэд амиа алджээ. Түүнчлэн таван настай нэг хүүхэд гэмтсэн байна. Осол гаргасан жолоочийн согтолтын зэрэг 3.6 байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-07 115.131.143.190

Хогийн малнууд архидах мөрөөрөө архидахгүй хүүхэд авч явдаг нь юу вэ. Үхэх мөрөөрөө өөрөө үхнэ биз эргүү мал

Avatar

иргэн 2021-11-07 59.153.114.51

Согтуу жолооч нарын гаргасан ослыг бүртгэх бус хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэггүй юм уу. Хоногт 100 зуун согтуу жолоочтой машин улс даяархөлхиж хүний амь нас эрсдэж байна. Арга хэмжээ аваачээ

Avatar

Зочин 2021-11-07 199.249.230.88

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-07 202.126.88.203

Yuun Covid yum bishuu.

Avatar

Lodoi 2021-11-07 124.158.120.82

Huuhduudee ooroo alsan bn sh de yamar yhangui teneg p ve

Avatar

Зочин 2021-11-07 150.129.141.117

3,6‰ гэдэг шал согтуу явсан байна шдээ, энэ дурак?!!?

Avatar

zochin 2021-11-07 122.201.31.63

sogtuugaar mashin baridag lalaruudyg bukh nasaar ni khorichooch , tegeed l asuudal shiidegdene , yun khunii erkh , yasan ch mokhoo shuukh , tsagdaa we dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж