Дуслын шингэн савлах 1.2 сая уут, сав баглааг онгоцоор татан авчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.07-нд нийтлэгдсэн

Дуслын шингэн савлах 1.2 сая уут, сав баглааг онгоцоор татан авчээ

Дуслын шингэн савлах 1.2 сая уут, сав баглааг онгоцоор татан авчээ

Цар тахлын нөхцөл байлдалтай холбоотойгоор хил гаалиар бараа, бүтээгдэхүүний татан авалт хийхэд хүндрэл гарч байгаа. Тухайлбал, Хятадад Covid-19-ийн халдвар гарч улмаар Эрээн хотын хилийн боомтоор нэвтрэн ачаа бараа тээвэрлэх автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Үүний улмаас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм тарилга үйлдвэрлэлийн түүхий эд материал бүтээгдэхүүнийг татан авахад хүндрэл гарч, хугацаа алдах эрсдэл үүсээд буй юм.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ЭМЯ-ны төлөөлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагуудын хамтаар “Айвико” тарилгын эмийн үйлдвэрт ажиллаж, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонссон байна. Ингэснээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос дээрх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг тасалдуулалгүйгээр татан авах ажлыг үе шат дараатайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өчигдөр /2021.11.6/ “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн  байна. Цаашид ч мөн нөөц хомсдох эрсдэлтэй байгаа нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авахаа мэдэгдээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж