Дарханд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2021.11.07-нд нийтлэгдсэн

Дарханд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоожээ

Дарханд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоожээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин энэ сарын 4-ний өдөр илэрсэн байна. Тиймээс тус сумын Онцгой комисс хуралдаж, Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Мөн голомтын бүсийн хамгаалалт хийх зорилгоор Зулзага хоёрдугаар баг Шийрийн бригад орчмоор Суурин пост нэг, Хөдөлгөөнт эргүүл нэгийг гаргах,

  • Айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулан хүргэлт хийх,
  • Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,
  • Шийрийн бригадын төмөр замын гарам, аргалын гарамын гүүрийг хаах,
  • Голомтын бүсийг тогтоох
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах

Шийрийн бригадын орчимд нутаглах ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, Covid-19-өөр өвчилсөн иргэдийг голомттой бүсээс гаргах чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх юм байна. Дөрвөн малын их эмч, найман мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж