НАТО, ОХУ-ын харилцаа тасрахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2021.11.07-нд нийтлэгдсэн

НАТО, ОХУ-ын харилцаа тасрахад ойрхон байна

НАТО, ОХУ-ын харилцаа тасрахад ойрхон байна

Москвад НАТО-г төлөөлөх орныг тус эвслээс сонгох гэж яарахгүй байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Бямба гаригт мэдэгджээ. Рябковын хэлснээр аль гишүүн орон нь эвслийг төлөөлөх асуудлыг шийдэж, шийдвэрийнхээ талаар Москвад уламжлахыг Оросын ГХЯ-наас НАТО-д тодорхой мэдэгдсэн байна.

Рябков "Москва дахь Бельгийн Элчин сайдын яам энэ асуудлыг шийддэг байсан. Гэхдээ тэд энэ удаа өөрөөр шийдэхээр болсон бололтой. Нэгэнт ямар ч харилцаа холбоо байхгүй болсон болохоор тэд асуудлыг тодорхой болгох гэж яарахгүй байх шиг байна. Үнэндээ бидэнд ч энэ тийм чухал асуудал биш. Тиймээс тэд шийдвэрээ гаргасан цагтаа бидэнд уламжлах биз” гэжээ.

НАТО өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын тус эвсэл дэх төлөөлөгчийн тоог 20-иос 10 болгон бууруулсан юм. Тодруулбал, тагнуулч гэж сэжиглэгдсэн найман дипломатчийн итгэмжлэлийг цуцалж, хоёр сул орон тоог хассан билээ. Мөн Оросын төлөөлөгчдийг НАТО-гын төв байрлах Брюссель хотыг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө орхин явахыг шаардсан.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүний хариуд “Москва арваннэгдүгээр сарын эхээр НАТО-д суугаа байнгын төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг зогсоохоос гадна Москва дахь НАТО-гын Цэргийн холбоо, НАТО-гын мэдээллийн албаны ажил хэргийг царцаах болно” гэж аравдугаар сарын 18-нд мэдэгдсэн билээ.

Мөн яаралтай асуудал гарвал НАТО Бельги дэх Оросын элчин сайдаар дамжуулан холбогдох боломжтой гэж Лавров мэдэгджээ. Ийнхүү 1991 онд ЗХУ задран унаснаас хойш Москва, НАТО-гын харилцааг сайжруулах гэсэн олон жилийн хүчин чармайлт талаар болж байна. Аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой, 20 жилийн түүхтэй НАТО-Оросын зөвлөл энэ зүтгэлийн томоохон илрэл байв.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж