ТОЙМ: Үзэгчид III тунгаа хийлгэсэн байх эсвэл 20 мянгаар шинжилгээ өгнө

Хуучирсан мэдээ: 2021.11.07-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Үзэгчид III тунгаа хийлгэсэн байх эсвэл 20 мянгаар шинжилгээ өгнө

ТОЙМ: Үзэгчид III тунгаа хийлгэсэн байх эсвэл 20 мянгаар шинжилгээ өгнө

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


АН: УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙГ НАМЫН ДАРГААР ЁСЧЛОН БАТЛАВ

Ардчилсан намын Онц их хурал Баасан гаригт /2021.11.05/ амжилттай болж өндөрлөлөө. Ардчилсан намын Онц их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд, нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц их хурлаар шийдвэрлэж цэг тавих.

Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон батлав. Мөн Лувсаннямын Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

"ҮЗЭГЧИД III ТУНГАА ХИЙЛГЭСЭН БАЙХ ЭСВЭЛ 20 МЯНГААР ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ"

Хязгаарлалт тогтоогоод байсан урлаг, соёлын үйл ажиллагааг өнгөрсөн Даваа гаригаас хэвийн явуулж эхлэх талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ "Цар тахал нийгмийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Хэдийгээр үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой.

Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзнэ. Соёл, урлагийн салбар, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж, нэмэлт тунг идэвхтэй хийлгэхийг иргэдээс шаардахыг хүсч байна. Хувийн хэвшлийн салбарыг Засгийн газраас илүүтэй дэмжихийг зорьж байгаа. Улбар шар түвшинд байгаа ч дараа дараагийн салбаруудыг нээхээр төлөвлөж байгаа. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал "шар" түвшинд тун удахгүй шилжих болно" гэв.

"ЭНЭ САРЫН 8, 15-НД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, БЭЭЖИНГЭЭС ЭМ ТАТАН АВНА"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн нөөц хомсдсон талаар болон импортын эмийг хэрхэн татаж авах зохицуулалт хийж байгаа талаар Мягмар гаригт мэдээлэл өгсөн. Тэрбээр эмийн чанар, нөөц, үнийн бодлого дээр зохицуулалт хийж байгаа. Замын-Үүдийн хил хаагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас бүх судалгааг авч эм ханган нийлүүлэх байгууллагуудын  төлөөлөлтэй нь уулзаж хаана, ямар эм тасарсан байгаа талаар, ямар эм хэд хоногийн нөөцтэй байгаа гэдэг мэдээллийг авсан.

Бээжин рүү агаарын тээврийн зохицуулалт хийж, Тяньжинд саатсан эм тариаг яаралтай татах зохицуулалт хийж эхнээс нь татаж авч байна.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүнсний тээвэрлэлтийг ч мөн хийж байгаа. Монгол Улс эмийн 50 хувийг импортоор авдаг. Үүнээс дотоодод үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүний 90 орчим хувийн түүхий эдийг авдаг. Эмийн тухайд харилцан адилгүй нөөцтэй байгаа. Зайлшгүй шаардлагатай, тасарч байгаа эмийг эхний ээлжид агаарын тээврээр татан авна.

Агаарын тээвэр байнга нислэг хийж байгаа. Бээжин болон Инчён дээр гацсан тээвэрлэлтийг хийж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны зохицуулалт хийж байгаа. Нислэг энэ сарын 5, 8, 15-нд хийнэ. Вакцины хугацаатай холбоотой мөн асуудлыг ярьсан. "Pfizer" компаниас үйлдвэрлэгдсэн вакциныхаа хадгалах хугацаагаа гурван сараар сунгасан. Үйлдвэрээс нь ийм шийдвэр гаргасан учир шошго дээрх мэдээлэлд иргэд ач холбогдол өгч, хугацаа нь дууссан вакциныг хийж байна гэж айх шаардлагагүй" гэв.

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ ТҮРҮҮЛЭВ

Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан Баасан гаригт болов. Уг барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага О.Хангай нар тунан барилдаж, Ө.Бат-Орших гарьд түрүүллээ.

Харин их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун нар үлдэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж