Барселона дахь галыг унтраахаар Шави эргэн ирлээ | News.MN

Барселона дахь галыг унтраахаар Шави эргэн ирлээ

Барселона дахь галыг унтраахаар Шави эргэн ирлээ

Барселона дахь галыг унтраахаар Шави эргэн ирлээ

Каталон түмний баяр бахдал Барселона клуб саяхан өөрсдийн ахлах дасгалжуулагч Рональд Куманыг ажлаас нь халж буйгаа зарласан. Өнгөрсөн зун Лионель Мессиг Францын ПСЖ руу үнэгүй алдсан тэд энэ улирал тун тааруу амжилт үзүүлж буй. Тус клуб өнөөдөр (2021.11.06) шинэ ахлах дасгалжуулагчаараа Шавиг томилсноо зарлалаа.

Катарын Аль Садд клубыг амжилттай удирдаж байсан Барселона клубын домогт тамирчин Шави багтайгаа 2024 он хүртэл гэрээ байгуулжээ. Барселона клубын мэдэгдэлд “Барселона клуб Шави Эрнандезтэй энэ улирлыг дуустал болон ирэх хоёр улиралд нэгдүгээр багийг дасгалжуулахаар зөвшилцөлд хүрлээ. Барселона клубын хүүхдийн багийн бүтээгдэхүүн Шави хэд хоногийн өмнө Аль Садд багийн удирдлагуудтай ярилцсаны үндсэн дээр багаа орхиж байна. Шави энэ амралтын өдөр Барселонад ирэх бөгөөд арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Камп Ноу цэнгэлдэхэд түүнийг танилцуулах арга хэмжээ болно. Үүний дараа хэвлэлийн бага хурал болно” гэжээ.

Шавигийн хувьд 1997-2015 оны хооронд Барселона клубын өмсгөлтэй 767 тоглолтод оролцож, 85 гоол, 185 гоолын дамжуулалт өгч, 25 цом хүртжээ.

Барселона клуб одоогоор Испанийн Ла лигтээ 16 оноотой есдүгээр байрт бичигдэж буй бол УЕФА Аваргуудын лигийн Е хэсэгт зургаан оноотой удаалж байна. Өнгөрсөн зун Барселона клубт нэгдсэн Мемфис Депай, Эрик Гарсиа нар хараахан формдоо ороогүй байгаа бол Серхио Агуэро эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаанд талбайд гарах боломжгүй болсон.

Ямартай ч Барселона дахь галыг унтраахаар Шави эргэн ирлээ. Тамирчны хувиар хүртэж болох бүхий л цомыг хүртсэн тэрбээр дасгалжуулагчийн хувиар ч амжилтаа давтана гэдэгт олон сая фэн нь итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-06 66.181.161.44

Visça el Barça

Avatar

Зочин 2021-11-06 199.249.230.163

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж