Сүүлийн өдрүүдэд ханиад томуунаас гадна нүдний ханиад ихээр гарч байгаа ажээ. Өрхийн эмнэлгүүдэд хэдхэн сартай нярайгаас эхлээд насанд хүрэгчид, өндөр настнууд хүртэл нүдний ханиадаар өвчлөн ирж байгаа ажээ. Бүр давхраа оёулснаас нүдний ханиадны халдвар авсан тохиолдол ч гарсан байна. Энэ өвчин нь нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай бөгөөд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй гэдгийг эмч нар анхаарууллаа. Учир нь дээрх өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж, нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай юм байна.
Д.Цэц