АНУ-ын мэргэжлийн холимог тулааны LFA холбооны “LFA 117” өдөрлөг өнөөдөр (2021.11.06) болов. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Д.Батсүмбэрэл Америкийн тулаанч Эмилио Уиллиамстай тулалдан, нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.
Д.Батсүмбэрэл угтаа АНУ-ын тулаанч Эрик Санчестай тулалдах байсан ч тулаан цуцлагдсан юм.
Өдгөө 34 настай, “Монгол шонхор” хочит тэрбээр нийт 10 тулаан хийн найм ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй боллоо. Д.Батсүмбэрэлийн хувьд энэ оны эхээр “LFA 103” өдөрлөгийн хүрээнд Спайк Карлайлтай тулалдан ялагдсан билээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын "Dragonhouse MMA"-тай хамтран ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр "Zhong Luo series 02" өдөрлөг зохион байгуулна. Нийт 23 тулаанч энэ удаагийн өдөрлөгт оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, М.Нандин-Эрдэнэ, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцох аж.
Холбоотой мэдээ