Хууль бусаар мод бэлтгэсэн 102 үйлдлийг таслан зогсоожээ | News.MN

Хууль бусаар мод бэлтгэсэн 102 үйлдлийг таслан зогсоожээ

Хууль бусаар мод бэлтгэсэн 102 үйлдлийг таслан зогсоожээ

Хууль бусаар мод бэлтгэсэн 102 үйлдлийг таслан зогсоожээ

Улсын хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 236 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.

Экологийн цагдаагийн албанаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор давхардсан тоогоор 39 удаагийн эргүүл, хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү хяналт шалгалтыг 42 тээврийн хэрэгсэлтэй, цагдаагийн 122 алба хаагч, мэргэжлийн хяналтын байцаагч 34, байгаль орчны улсын байцаагч 85, байгаль хамгаалагч 89, нийт 330 алба хаагчид хамтран зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-06 202.55.191.130

tuhain oron nutgiin tsagdaa nar uursduu ene herguuded holbootoi baidag baih

Avatar

иргэн 2021-11-06 103.57.92.179

Таслан зогоох арга хэмжээ авч эхэллээ гэвэл арай ойлгомжтой бус уу. Таслан зогсоож чадсан уу. Хангай хэнтийн салбар уулсын модыг бүрэн хамгаалалтанд байгаа гэж итгэх итгэл алга. Сүржин гарчигтай мэдээлэл байна. Мод тарьж, ой цэвэрлэх ажлыг ийнхүү эсрэгээр гэмт хэрэг үйлдэж байгаа нөхдийг зураг хөрөгтэй нь тавьж, ямар хуулийн хариуцлага хүлээлгэснээ тодорх й бичээч.

Avatar

Зочин 2021-11-06 199.249.230.163

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-06 66.181.190.121

Ингэж хулгайгаар мод бэлтгээд байвал нөгөө тэрбум модоо гүйцээж чадах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж