Гранд Слам: Б.Ганхайч мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.11.06-нд нийтлэгдсэн

Гранд Слам: Б.Ганхайч мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэв

Гранд Слам: Б.Ганхайч мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэв

НЭМЭЛТ: 22.50 ЦАГ 

Гранд Слам: Б.Ганхайч мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Ц.Цогтбаатар жингийнхээ чансааг тэргүүлсэн учир эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Японы Рёо Цүкамотог, хэсгийн аваргын төлөө Киргизстаны Ертур Турдубаев нарыг тус тус ялсан. Харин хагас шигшээд Оросын Махмадбек Махмадбековд ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын Аюуб Хажалиевыг яллаа.
  • О.Уранбаяр эхний тойрогтоо Японы Кэн Оёошид ялагдав.

Эрэгтэйчүүдийн -81 кг

  • Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Азербайжаны Карим Маммодовыг ялсан ч хоёрдугаар тойрогтоо Молдовын Дорин Готоноагад ялагджээ.
  • Г.Болор-Очир эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Канадын Франкоис Гаутьер Драпеауд ялагджээ.

Эмэгтэйчүүдийн -63 кг

  • С.Лхагвадулам эхний тойрогтоо Японы Мэгүми Хорикавад ялагджээ.
  • Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Чехийн Рената Зачоваг ялсан. Ийнхүү хагас шигшээд Японы Мэгүми Хорикаваг ялж, алтан медалийн төлөө Их Британийн Люси Реншалд ялагдан мөнгөн медалийн эзэн боллоо.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Германы Жулье Хоэлтерхоффт ялагдсан. Дагах барилдаанаа мөн Германы Мириам Буткерейттэй ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

ӨНӨӨДӨР МАНАЙ ДОЛООН ЖҮДОЧ БАРИЛДАНА

Жүдо бөхийн Бакугийн Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.11.06) болно. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг болон эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ын жингийн барилдаанууд болох хуваарьтай. Монгол Улсаа төлөөлөн долоон жүдоч барилдана.


Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Ц.Цогтбаатар жингийнхээ чансааг тэргүүлсэн учир эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Японы Рёо Цүкамото болон Азербайжаны Руфат Маммадов нарын ялсантай нь барилдана.
  • О.Уранбаяр эхний тойрогтоо Японы Кэн Оёошитой учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Азербайжаны алдарт Рустам Оружовтой барилдана.

Эрэгтэйчүүдийн -81 кг

  • Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Азербайжаны Карим Маммодовтой учраа таарчээ. Хэрэв ялалт байгуулбал хоёрдугаар тойрогтоо Молдовын Дорин Готоноагатай барилдана.
  • Г.Болор-Очир эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Канадын Франкоис Гаутьер Драпеау болон Бразилын Эду Ловган Рамос нарын ялсантай нь барилдана.

Эмэгтэйчүүдийн -63 кг

  • С.Лхагвадулам эхний тойрогтоо Японы Мэгүми Хорикаватай учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Венесуэлийн Анрикуэлис Барриостой барилдана.
  • Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Чехийн Рената Зачоватай учраа таарав.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Германы Жулье Хоэлтерхоффтой учраа таарлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж