Германд нас барсан орос дипломатч ФСБ-ийн генералын хүү байжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.06-нд нийтлэгдсэн

Германд нас барсан орос дипломатч ФСБ-ийн генералын хүү байжээ

Германд нас барсан орос дипломатч ФСБ-ийн генералын хүү байжээ

Оросын дипломатч Кирилл Жало Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны ойролцоогоос нас барсан байдалтай олдсон талаар “Der Spiegel” мэдээлжээ. “Bellingcat” болон “The Insider”-т түүнийг Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны Үндсэн хуулийн тогтолцоог хамгаалах, терроризмтой тэмцэх газрын дарга, дэслэгч генерал Алексей Жалогийн хүү гэж мэдээлсэн байна.

Урьдчилсан байдлаар, 35 настай Жало Берлин хотын Митте дүүргийн Беренштрассе дахь Элчин сайдын яамны дээд давхраас унаж нас барсан гэсэн дүгнэлт гарчээ.

Москва дипломатчийн цогцост Германы нутаг дэвсгэрт задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй байна. Тиймээс түүний цогцсыг ОХУ руу шилжүүлжээ.

“Оросын дипломатч нас барсан хэрэг 2021 оны аравдугаар сарын 19-нд гарсан аж. Германы аюулгүй байдлын алба дипломатч Жалог ФСБ-ын нууц ажилтан гэж үздэг байсан тухай РБК мэдээлжээ.

ХБНГУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Гадаад харилцааны яам дипломатч амиа алдсан хэргийн талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан талаар "РИА Новости" агентлаг уламжилсан байна.

Эх сурвалж: THE INSIDER, COMMERSANT, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж