"Соёлын өв бүтээгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2021.11.06-нд нийтлэгдсэн

"Соёлын өв бүтээгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай"

"Соёлын өв бүтээгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай"

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв (ЖДҮҮДТ)-өөс өнөөдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021” зохион байгуулсан. Тус аяныг ЖДҮҮДТ санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулсан байна. Тус зөвлөгөөнд оролцсон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, албаны хүмүүс зөвлөгөөнийг дүгнэж, дараах байр суурийг илэрхийллээ.

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.УЛАМБАЯР:

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулсан нь тэдний ойлголтын зөрүүг арилгаж байна. Соёлын өв тээгч ямар ач холбогдолтой, яаж дэлхийн зах зээлд соёлын өв, бүтээгдэхүүнээ гаргах бололцооны талаар салбар салбарын төлөөллүүд ярилаа. Үүнд бодлогын олон асуудал яригдсан. Тухайлбал, соёлын өв тээгч цаашдаа оюуны өмчөө хамгаалуулах, хуулийн хүрээг өргөжүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд хэлэлцэж байна. Маргааш энэ ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гарна. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн нэгдсэн төвтэй болсон. Мөн дүүргүүдийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд 805 аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тэр тусмаа соёлын өв бүтээж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ажиллах хүч. Тиймээс ажлын байр хадгалах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг ажлын байртай уялдуулах чиглэлээр төлөвлөөд, нийслэлийн хэмжээнд ярилцан ажиллаж байна.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж” хэлэлцүүлгийн модератор Г.БАТХУЯГ:

-Өнөөдрийн зөвлөгөөнөөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үүрэг, оролцооны талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллалаа. Цаашдаа соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, төр, захиргааны байгууллагууд, холбогдох Соёлын яам, НЗДТГ, мэргэжлийн холбоод хэрхэн хамтран ажиллах вэ, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих ямар боломж байгаа талаар ярилаа. Чухал асуудлууд хөндөж байна. Жишээ нь, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, нөгөө талаас соёлын өвийг тээгчид юм. Тийм учраас өвлүүлэн уламжлах гэдэг асуудлыг хамтад нь авч явах учиртай гэсэн асуудлыг ярьж байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж