Улаанбаатар хотод өнөөдөр (2021.11.06) явуулын 5, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Энэ сарын 5-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 26, нэмэлт сэргээх тунд 598, нийт 633 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.6 хувьтай байна.
Зорилтот бүлгийн буюу 2955 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67606 (76.1 хувь), 16-17 насны 26576 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ